Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхийг нь олгов
2013/05/22
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр олгов.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Цахиагийн Элбэгдорж, МАН-аас нэр дэвшүүлсэн Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, МАХН-аас нэр дэвшүүлсэн Нацагийн Удвал нарт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлсэн тул нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Батламжийн хамт тус тус олголоо.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан нам, МАН, МАХН-аас тус тус нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн талаар ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад дээрх намуудын нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гаргасан билээ.Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн энэ шийдвэрийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгох үеэр тус тус гардуулан өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
free bookmarks · 2013/06/10
kMgB7l Fantastic article post.Thanks Again. Awesome. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
EbLW5g I truly appreciate this article post.Really thank you! Great.