Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2014/12/14
Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос 7-12 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 21-23 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.