Хүүгийнхээ эцэгт хандах нь
2014/12/15
Би энэ захиаг эксдээ бичиж байлаа. Өмнө нь ч гэсэн би өөрийхөө амьдралыг энд бичиж байсан. Тэр үед бурхан минь би гэдэг хүн бараг нулимсандаа живж байлаа. Тэгэхэд үнэхээр их урам авч, би гэдэг хүн ханцуй шамлаад л ажилдаа ороод одоо сайхан байна. Та нар минь өөрсдөө ч мэдэхгүй, намайг, миний амьдралыг өөрчилсөн хүмүүс юм шүү, Тиймдээ ч би энэ бичсэн зүйлээ та нартайгаа хуваалцъя гэж бодсон юм. Би одоо үнэхээр жаргалтай байгаа сайхан ажил байна, найз нөхөд хамт олон байна, тэнгэр шиг аав ээж, ах эгч минь хамгийн гол өмөг түшиг Хангай Хэнтий нурууд шигээ нөмөр нөөлөгтэй үр минь байна. Алзахгүй ээ, амьдралд....
.....Чи бид 2 халуун хайраар бялхаж, нэг нэгнээрээ дутаж, нэг нэгийгээ хэнээс ч илүү хайрлаж байсан үе байгаа, үгүйдээ л байсан болвуу гэж бодож байна. Тиймдээ ч бид хүүхэдтэй болсон. Хүнээ сайн таньж мэдээгүй байж хүүхэдтэй боллоо яагаа ч үгүй байж гэж би ойр дотныхноороо их зэмлүүлж байж хүүгээ тээж төрүүлэхээр шийдэж байсан. Үерхээд 1 жил гэдэг их хугацаа биш ч гэсэн би чамд өөрөөсөө илүү итгэдэг байсан, энэ миний алдаа.
1 сартай жирэмсэн байхад чи намайг орхиод явсан, жирэмсэн болсноо хэлэхэд чи хар цагаан дуугүй байж байгаад орой ирье гээд л яваад өгсөн ирээгүй. Тэр цагаас хойш бараг 2 жил өнгөрчээ.Бурхан минь, ямар хэцүү үеүүдийг туулаад гарсан бэ. Хүн гэхдээ зовлон их даадаг юм билээ шүү, жирэмсэн, ажлаа хийнэ, сэтгэл санааны хямралын хажуугаар орой болгон чамайг хүлээнэ. Одоо л хайраа уучлаарай гээд ороод ирэх болвуу гэж байнга хаалга ширтэнэ. Даанч яав даа гэж чамд голдоо ортол гомдох үе надад зөндөө байсан. Шүд зууж тэвчиж байгаад л би хүүгээ төрүүлсэн. Азаар би сайн ээж аав, эгч ахтай. Тэд байгаагүй бол би тэсч гарч чадахгүй байсан байх, надад зарим эмэгтэйчүүд шиг гайхалтай тэвчээр хатан ухаан байхгүй. Тэднийхээ дэмжлэгээр л өдийг хүртэл явж байна. 3 900 грамм мантайсан цагаан хүүтэй болсон. Төрсний дараа ч гэсэн би чамайг дэндүү их хүлээдэг байлаа, шөнө хүүгээ хөхүүлээд сууж байхдаа өлгийтэй хүүдээ “үр минь аавыгаа аваад ирээч дээ” гэж залбирч гуйн уйлдаг байлаа. Хүнд үе байсаан, яг 1 жил би шөнө болгон уйлж өдөр болгон чамайг хүлээдэг байлаа.
Төрөхийн орон дээр байхдаа би чам руу хүүгээ л эцгийн ёсоор харж хайрлаж яваарай, би чиний амьдралд хэзээ ч гай болохгүй гэж месеж бичиж байсан сүүлийн удаагийх нь тэр. Буцааж залгаад энэ дугаар зарагдсан ш дээ, чи төрөхийн орон дээр хэвтэж байж яасан завтай юм бэ гэж ёжтой нь аргагүй эмэгтэй хүн ярьсан, цаана нь чиний дуу сонсогдож байсан. Миний зүрхээр хатгуулж, нүд харанхуйлаад юм харахаа больчихож билээ. Хажууд байсан сувилагч намайг өрөвдсөндөө, мэдэхгүй өрөвдсөндөө л байлгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд байж билээ утсаар ярьсан яриаг сонссон л доо. Төрөөд сар ч болоогүй байхдаа би аргаа бараад чиний ээжтэй ярьж байсан, аминдаа л хүүгээ ятгаад хэлээд сэнхрүүлээд өгөөч, миний хүү яагаад эцэггүй өсөх ёстой юм бэ, би хүүдээ аавыг нь харуулмаар байна гэж ярьж байсан. Чам руу залгахаар чи эмэгтэй хүнээр яриулаад байсан болохоор тэр. Ээж чинь надад “….цаадах чинь өөр хүнтэй болцышдээ, чи наадахаа дэмий гаргахын эртхэн бага дээр нь янзлуулчихгүй. Ер нь тэгээд өөрийн гэсэн байр савгүй байж юун ч хүүхэдсэг юм бэ дээ. Цаадах чинь нэг хүүхэнтэй найзалж байгаа, одоо тэднийдээ байгаа. Аягүй аятайхан 2 өрөө байртай юм байна лээ…..” гэсэн. Хэлэх ч үг олдоогүй.
Би өчигдрийг хүртэл чиний надад хандсан, хийсэн бүх зүйлийг тэвчиж уучилж байсан шүү. Өчигдөр над руу фэйсбүүкээр танихгүй хүнээс мессеж ирсэн байсан. Санаанд ч ороогүй нээгээд үзтэл бурхан минь, эмэгтэй хүний амнаас тийм үг гарж болно гэжүү. “Чиний зулбасага том болж байна уу, хэлгүй дүлий сохор, ядаж л тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий байгаасай гэж хүсч байсан юмсан. 1 насных нь Төрсөн өдрөөр нь хоол идээд явж байхыг чинь харсан зүгээр төрсөн юм байна лээ, харамсалтай юм…….. өөр юу юу гэнэв мессеж ирсэн байсан. Чиний хайртай дуртай гээд ханилсан тэр хүн шүү дээ, чиний хүүхдийг бас төрүүлсэн хүн. Охин чинь миний хүүгээс 3 сарын л дүү юм билээ. Гэхдээ яаж, яагаад надад ингэж хандаж ийм юм бичиж байна вэ? Миний хүү чиний амьдралд ямар гай дараа дагуулаад байгаа юм бэ? Бурхан минь, жирэмсэн болсноосоо эхлээд хүүгээ ой хүрэх хүртэл жил гарангийн хугацаанд би чиний бүх муу муухай зүйлийг уучлаад, аз жаргал хүсээд л явуулсан. Надад шинэ гэр бүлийг чинь сүйрүүлж, хөөрхий нялх амьтныг өнчрүүлэх санаа хумсны толион чинээ ч байхгүй. Үнэндээ би хүүтэйгээ, ажлаа хийгээд сайхан амьдарч байна. Чамайг алтан орон дээр алцайгаад хэвтэж байсан ч уучлаарай үнэхээр сонирхолгүй санагдана… Өт хорхой хүртэл биед нь хүрэхээр арвалздаг юм шүү дээ, хамжааргатай хазаартай бай гэж эхнэртээ анхааруул.
Миний хүүгийн талаар дахиад өмхий амнаасаа “а” ангайх юм бол би чиний босгосон амьдралыг хормын дотор л хөмрөөд хаячихаж чадна. Тийм чадалтайгаа би чамд хаягдаад мэддэг болсон юм.
Зочин · 2014/12/22
Uur.nh n amidral t.m 4 gui l yum bna da esvel huuhed uvchtei bh teg.d l **** aldah gd bhgui yu tegeh tusam n gylalz.d ug
Зочин · 2014/12/21
Зочин · 2014/12/20
Yooo ter msg bichsen ****** yu ve burhan mini. Uuruu eh hun bolchood yaj ammaasaa tiim muuhai ug unagaj chadaj bnaa.***l durgui hurchlee.ter iim umhii bodoltoi uc****** tarhitai yaj sain yavhav de. Helsen ugende uuchlal guih tsag irnee.tiim yumiig ni bitgii unshij bai.shuud ustgachihaj bai. Uurtuu har energi buu oirtuul.mundag huchirheg emegtei bna
Зочин · 2014/12/18
Shshshsh ohiduud min dee hunii aris numursun chutguruudiig sain tanij med ter arisiig ni tsoorood uragtal hulee bagahaan tsag hugatsaa chinii buh amidralaas uneteim gejuu. Alag urtaigee yvj bhad altsahgui ee sain ni muugaasaa havigui olon yumdaa amidrald!!! amjilt husiii!!! erchuudiin neriig yuchgui bolgodog iimerhuu muu eruudiig tenger nergeg!!!.
Зочин · 2014/12/17
Emegtei hun, eh hun gj aguu shuu. Chamd bolon huud chin az jargal husii.
Зочин · 2014/12/16
Ene bvhniihee toloo hvvgee bodood tsemtseh heregt shvv. muusain zewvvn ymnuud we
Зочин · 2014/12/16
Yamar muuhai amitan be ter hvmvvs vils ni bvtehgvi ee amidral bol temtsel shvv hezee ch bitgii buuj ug
Зочин · 2014/12/16
haritsalgui utsaar ch bolov muu energi bitgii av.muuhai yumnuudiin oorsdiih ni huuhed evgui torj l dee tegd chamaig harchaad uheh gej bhgui yu chi mundag shu
Huue · 2014/12/16
Naad muu 2 oo shuuhed uguud 18 nas hurtel n tetgemj avaach yaj handaj bna yg teren shig n hand
Huue · 2014/12/16
Naad muu 2 oo shuuhed uguud 18 nas hurtel n tetgemj avaach yaj handaj bna yg teren shig n hand
Saraa · 2014/12/16
Uhaantai setgeliin tenheetei emegtei bna. Az jargal huseye.
зочин · 2014/12/16
Хүн үйлийн үрээ заавал эдэлдэг юм.
Зочин · 2014/12/16
Uhaantai ymaa dendvv ih bi j bas tvvniigee ywuulsan sayhan vr ni mendelsen az jargaliig hvseed setgelde ***nalal zvrhendee ***rhtai nvdende nulimstai vldsen bi uuriiguu haraad orowddog shvv bi zvgere bi j bas hatan zorigt mongol bvsgvi
ZAYA · 2014/12/16
chi mundag shuu huu toruulsen.***** uhamsargui ymnuudtai bitgii harits.jiremsen bhad chin l tar n tanigdsan shuu dee.amjilt
Зочин · 2014/12/16