Өдрийн сурвалжлага: Эрдэнэт дараагийн 50 жилд
2014/12/25
- "Эрдэнэт” үйлдвэрт 2052 он хүртэл ажиллах нөөц бий. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц дуусаад хаагдсаны дараа хот ямар байх вэ? “Эрдэнэт” үйлдвэргүйгээр цааш сайн сайхан амьдрах бололцоо байна уу? энэ асуултад “Эрдэнэт үйлдвэр” ХХК итгэлтэйгээр санаа зоволтгүй гэж хариулж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс хаалт-хөгжлийн менежментий хүрээнд 50 жилийн төлөвлөгөө гаргаад байгаа юм байна. Энэ талаар бид өдрийн сурвалжлагадаа онцоллоо.-
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” Эрдэнэт хотын дэд бүтцийг хөгжүүлж, орчин үеийн найрамдлын хотыг сүндэрлүүлж, зууны манлай бүтээн байгуулалт, үлгэр жишээ гадаадын хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсвийн орлогын гол эх үүсвэр, бүс орон нутгийн хөгжлийн тулгуур төв болон хөгжиж ирснийг та бид мэднэ. 2052 он хүртэл ажиллах нөөцтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийг хаагдсаны дараа ч Эрдэнэт хотын хөгжил үргэлжилж, аж үйлдвэрийн хот болох юм. Ийм төлөвлөгөөг “Эрдэнэт үйлдвэр” ХХК боловсоруулан “Хаалт хөгжлийн менежмент”-ийг боловсоруулан цөөнгүй ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Эрүүл мэндийн чиглэлд: Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр Эрүүл мэндийн цогцолбор төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ сарын Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвд орчин үеийн цахим үйлчилгээ, PACS системийг нэвтрүүлж, дотоод сүлжээг “Эрдэнэт” үйлдвэрийн төвлөрсөн сүлжээнд холбон, оношилгоо эмчилгээний TeleMedicine буюу алсын зайн оношилгоог Япон улсын “Шига” анагаах ухааны их сургууль, “Киото” оношлогооны төвтэй хамтран хийхээр төлөвлөж байна. “Эрдэнэт медикал” төв нь өдөрт дунджаар 500 хүртэлх үйлчлүүлэгчдэд оношлогоо эмчилгээ хийх хүчин чадалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын менежментийн төлөвлөгөөнд орсон эрүүл мэндийн төсөл бүрэн хэрэгжсэнээр 70 га нутаг дэвсгэртэй Эрүүл мэндийн цогцолбор, хотхон бий болж, түүнийг түшиглэн орон сууц, үйлдвэр худалдаа, эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлтэй жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэр бий болох юм.
Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд: Орхон аймаг 100 орчим мянган хүн амтай. Нийт хүн амын 96 хувь нь Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод, 4 хувь нь хөдөө амьдардаг. Эрдэнэт хотын хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь агаарын бохирдол, хөрсний эвдрэлийг ихэсгэж байна. Иймд газар нутгийн онцлог, хүн амын хэрэгцээнд үндэслэн хүн амыг орон сууцжуулах, хотын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан газар зохион байгуулалт хийх, дэд бүтцийг байгуулах шаардлагатай байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ тохилог, тав тухтай амины орон сууцаар хангах зорилтын хүрээнд Орхон аймагт “Эко хороолол” төсөл хэрэгжиж эхлээд байна. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар ирээдүйн “Эко Эрдэнэт” хот сүндэрлэнэ. Хотын дулааны шугамд холбогдсон, агаар, хөрсний бохирдолгүй, эрүүл аюулгүй орчин бүхий амины орон сууцуудад иргэд амьдарч, өөрийн гэсэн өмчтэй, газартай, үр хүүхдүүддээ өвлүүлэх баялагтай болох юм.
Байгаль орчны чиглэлд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлтийн санхүүжилтийг өөрийн өртөгт суулган хэрэгжүүлж байгаа бөгөөд жилдээ дунджаар 300 - 400 сая төгрөг зарцуулдаг байна. Үүнээс гадна Эрдэнэт” үйлдврийн байгаль орчныг хамгаалах хэлтэс нь үйлдвэрлэлийн бүсэд “Ногоон төгөл” төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд ногоон төгөлийн 30 га газарт усалгаа, агааржуулалт, нарны энергийг автоматаар тохируулдаг, жилд 1 сая мод үржүүлэх боломжтой хүлэмжийг бий болгоно. Ногоон төгөлийн цэцэрлэгт хүрээлэнд байгаль орчны сургалтын төвийг байгуулснаар ирээдүй хойч үе хүүхэд залуучуудад эх дэлхийгээ хайрлах хүмүүжлийг олгох юм. Монгол оронд нутагших боломжтой олон төрлийн мод, ургамлыг шинээр гаргах технологийг бий болгох судалгаа шинжилгээний төв болгон өргөжүүлнэ.
Хотын хог хаягдал боловсоруулах ажлын хүрээнд: Эрдэнэт хотын Хот тохижуулах газар нь хотын хэмжээний 1680 гаруй байгууллага аж ахуйн нэгж, 22 багийн 24 мянган гаруй өрх, 100 орчим мянган хүн амын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг. Хог хаягдлыг устгаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгох нь Эрдэнэт хотын тулгамдсан асуудлын нэг юм. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлага, ногоон хөгжлийн төлөө хотын хог хаягдлаас эрчим хүч гаргах асуудлыг судалж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг худалдан авч, тусгай станцид өндөр температураар шатаан эрчим хүч гарган хотын дулааны шугамд нийлүүлнэ. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй энэ технологи нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.
Үүнээс гадна Технологийн сургуулийн түшиглэн их сургуулийн хотхон, шинжлэх ухаан технологийн парк байгуулах, сургалт, лаборант, хагас үйлдвэрлэлийн туршилтын төв, зураг төслийн институт бий болгох юм. Мөн орчин үеийн машин үйлдвэрлэл зонхилсон, дэлхийн стандартыг хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, металл боловсруулалт, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн цогцолборыг өнөөдрийн ажиллаж байгаа механик цехийн эх суурин дээр бий болгох болон дагалдах асуудлуудыг шийдэж байгаа юм. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр эх орныхоо маргаашийн төлөө, хэтийн хөгжлийн төлөвөө тодорхойлж байна.
Дашрамд дуулгахад “Эрдэнэт үйлдвэр” ирээдүйгээ итгэлтэй харж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд үйлдвэрийн ерөнхий захирал нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих 9 зорилгыг дэвшүүлж байгаа ажээ. Тодруулбал, мөнгө санхүүгийн бодлого, үйлдвэрийн худалдааны бодлогын болон хүний нөөцийн бодлогыг ил тод байх гурван зорилго, аваар осол, авлига, улс төрөөс ангид байх гурван зорилго, уул геологийн бодлого, техникийн бодлого болон үйлдвэрлэлийн хэтийн хөгжлийн төлөв буюу үйлдвэрлэлийн хаалтын менежментийн ажлыг тодорхой болгох гурван зорилго нийт 9 зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилгын хүрээнд олон ахиц гарсан бөгөөд энэ нь Эрдэнэт хотын хөгжилд хувь нэмэр оруулна гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон хэлж байлаа. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Эрдэнэт хотын хөгжил болон үндэсний үйлдвэрлэл хэрхэн дэмжиж байгааг өмнөх сурвалжлагуудаас үзээрэй.
Өдрийн сурвалжлага: “Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээ
Өдрийн сурвалжлага: “Эрдэнэт үйлдвэр” жишиг хөрөнгө оруулагч
А.Баярмаа
Зочин · 2014/12/26
Хөдөө орон нутагт иймэрхүү хот олон нэмэгдээсэй. Эрдэнэт хотынхонд амжилт хүсье
Зочин · 2014/12/26
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020