Б.Ган-Эрдэнэ: 2008, 2012 оны сонгуулиудад амжилт гаргасан “Аман PR” хийх технологио зааж сургахад бэлэн байна
2013/05/23
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан аман PR-ын талаар “Цуурай” агентлагийн захирал Б.Ган-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Аман PR гэж яг юуг хэлээд байна вэ?
-Товчхондоо ямар нэг мэдээллийн сувгаар дамжилгүйгээр бүлэг хүмүүс ам-чих-ам, хүнээс хүнд гэсэн кодоор зорилтот мессежүүдээ системтэйгээр олон нийтэд хүргэх үйл ажиллагаа юм. Нэг ёсондоо олон нийтийн сонголт хийх ухамсрын хар хайрцаг гэж байна. Үүнд шууд нөлөөлж аливаа сонголтыг өөрийн талд эерэг болгох боломжийг бодитойгоор нэмэгдүүлдэг өвөрмөц арга ажиллагаа гэх үү дээ.
-Аман PR болон танай байгууллагын давуу тал нь юу вэ?
-Маш товч 2 зүйл хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн салбар дунд ямар ч мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад телевизийн нөлөөлөл маш өндөр. Нэг жишээ хэлье. 2004, 2008, 2012 онуудын сонгуулиудыг харж байхад сурталчилгаа эхэлмэгц 1 телевизээр 24 цагт доод тал нь 80-120 реклам цацагдаж байна. Бүх телевизээр хамгийн багадаа 3800 дээш реклам цацагдаж байна гэсэн үг. Ялангуяа 2008 оны сонгуулиар бүр тоймоо алдсан гэж хэлж болно. Телевиз болон медиа салбар хүчтэй нь үнэн боловч тэрийг хүн үзэх, ойшоох магадлал ямар түвшинд байх бол? Аман PR шууд хүрдэг гэдэг утгаараа, далд агуулгатайгаараа, мартагддаггүй зэргээрээ олон давуу талтай. Хоёрдугаарт сонгогчдын саарал масс, хөвөгч бүлэг гэж ярьдаг 40-60 хувьд үзүүлэх нөлөөлөл хамгийн их учраас урвуулах, мэдээллийн дархлаа тогтоодог гэх маш том давуу тал байна. Дээр нь нэмээд хэлэхэд манайхан олон нийт мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зүйлийг “шүүлтүүртэй” үздэг болчихсон. Иймгүй байсан бол хаа хаанаа амар байх байлгүй.
-Та агентлагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?
-Манай агентлаг 2006 байгуулагдаж, сурталчилгаа, PR, олон нийтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Ялангуяа аман PR буюу хүмүүсийн ярьдагаар “мөлхөө” сурталчилгааг байгууллагуудын захиалгаар зохион байгуулж хамтран ажилладаг мэргэжлийн байгууллага. Бидэнд анхдагч, туршлагатай, үнэнч шударга, түлхүүр хүмүүс олонтой гэх мэт давуу талууд бий. Яг одоогоор манайхаас өөр тууштай ажиллаж байгаа газар анзаарагдахгүй л байна. Аман PR-ыг 4 арга замаар амьдралд хэрэгжүүлж амжилт гаргаж болохыг харууллаа. Захиалагчийн эргэлзээг алга болгох хяналтын боловсронгуй аргуудтай боллоо. Судалгаагаа бид өөрсдөө хийгээд хаанаа яваагаа харчихна. Юу хүсч байна түүнийг нь хий гэдэг өнцгөөсөө ямар давуу талууд бий болдог, орон зайн байрлалын хувьд хаана тохиромжтой байдаг зэрэг ер нь яривал маш их зүйл байнаа.
-Нууц биш бол хэдүүлээ вэ?
- (инээв) Цэргүүдийхээ тоог хэзээ ил хэлж байлаа даа. Агентлагт маань нилээн хэдэн дадлага суусан туршлагатай хүмүүс байгаа. Бид гэр бүл, ах дүүс, амраг садангуудаараа багаа бүрдүүлдэг. Ямар ч байсан хотод ажиллаж хүрэхүйц нөөц бололцоо бий. Бид энэ чиглэлээр 7 жил болж байна ш дээ.
-Та үүнийг олон нийтийн чиглэлтэй байгууллагад сургаж зааж өгдөг үү? Миний хувь их сонирхолтой санагдсан учраас асуулаа л даа.
- Сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцахад буруу нь юу байхав. Манайх сургалттай. Богино хугацааны 2 өдрийн онол, практик хосолсон сургалт бий. Ер нь ухуулагч нарынхаа тодорхой хэсгийг аман сурталчилгааны чиглэлээр бэлдэж, бодлого тооцоо судалгаа сайтай ажиллах нь одоо цагийн хамгийн оновчтой шийдвэр юм л даа.
-Бүх зүйл ямар нэг санаанаас төрдөг. Та анх юун дээр үндэслэж үүнийг санаачилж, ажил хэрэг болгосныг тань сонирхож болох уу? Тантай уулзахаасаа өмнө интернетээс ийм төрлийн мэдээлэл хайгаад олоогүй.
- Тиймээ байдаггүй юм. Энэхүү мэдээлэл түгээх аргыг XIII зууны үед Чингэс Хаан хэрэглэж байсан байна. Хаан зарлиг, цаазаа олон түмэндээ мэдээлэх болон өрсөлдөгч дайсандаа сэтгэл зүйн хүнд цохилт өгөх зорилгоор цөөнгүй удаа ашиглаж байсан нь ихэд үр дүнгээ өгч байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглээстэй байдгийг бүгдээрээ мэднэ. Яг нарийн судлахаар маш сонин гайхмаар баримтууд байдаг. Монголчуудын аман хэлбэрээр мэдээлэл дамжуулах чадвартайг нотлох баримтууд байна.. Жишээ нь “Алтан аялгуун нууц” гэж бүхэл бүтэн ном хүртэл амаар өвлөгдөөд ирсэн байна шүү дээ. Энэ мэтчилэн аман туульс, үлгэр, оньсого гээд бидний амьдралд байдаг наад захын энгийн зүйлсүүдээр л илрээд байгаа юм. Миний хамгийн их анхаарал татсан зүйл гэвэл Марко Пологийн тэмдэглэл байна. Тэр нь юу вэ гэвэл Монголчууд их сонин намайг анх очсон газар бүр миний тухай мэдээлэлтэй болцгоочихсон их найрсаг хүлээж авч байлаа. Энэ Монголчуудын амаар мэдээлэл дамждагт л хамаг учир байх шиг байна гэж гайхан бичсэн байдаг. Үүнээс улбаалаад анх зохиомол худалдан авалт хийлгэж, туршиж, ярьж хэлж учрыг нь олж, эхэлж байлаа ш дээ.
-Та хамтран ажилладаг байгууллагуудаа сонирхуулаач?
-За даа нууцлал гэж зүйл бий. Бидний ажил дандаа нууцлалын гэрээтэй хийгддэг. Тийм болохоор хариулахгүй байж болно биз дээ. Нөгөө юу билээ нэвтрүүлэг шиг. (инээв)
-Үгүй яахав дээ. Би бас саваа хоосон буцаалгамааргүй л байна.(инээв)
-Яахав тогтмол харилцаатай байгууллагууд бий. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд аман сурталчилгаанд орон зайнаас хамаарсан хил хязгаар гэж байдаггүй, тархах чадвар сайтай мэдээлэл түгээх арга гэдэг нь миний хувьд нотлогдсоор байна л даа. Хүмүүсийн оюун санаанд шууд нөлөөлөх сурталчилгааны онцлогтой төрөл болсон. Энэ үүднээсээ хэлэхэд манайд олон нийтийн чиглэлтэй байгууллагууд болон дэлгүүр супермаркетуудаар бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг бизнесийн байгууллагууд ханддаг. Үр дүнг нь үзэж амжилт гаргасныхаа хувьд хэлэхэд зөв хийвэл нөлөөлөл маш өндөр. Гол нь зөв хийх хэрэгтэй.
-Та 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулыг хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?
-Өрсөлдөөн одоогийн ерөнхийлөгч, аварга хоёрын хооронд болох учраас хар будаг цацаж өрсөлдөх нь ашиггүй, аюултай байх болов уу. Хэн хэнд нь давуу, сул талууд бий түүнийгээ хэрхэн өнгөлж тордохоос сонгуулийн өнгө хувирна. Нөлөөлөх маш олон шалтгаан байх нь хэнд ч ойлгомжтой. Ялалтын нэг талд олон нийт юу хүсч байна түүнийг нь хий гэдэг зарчим байна. Нөгөө талд өрсөлдөгч намууд дотоод сонирхол, үзэл бодлоо түр хойшоо тавиад би биш биднээсээ гэдгийг ойлгох бас нэг зарчим байна. Энэ 2 зүйлээс л алдаа гарна. Үүнийг л бодож ажиллах хэрэгтэй юм шиг ээ.
-Хэн нь ялах бол?
-Хэлэхэд эрт байна. Судалгаа хийгээд мэдэж, таамаглаж болно. Тийм учраас ерөнхий хариулъя. Миний хувь аваргад хүмүүсийн хүсч байгааг харуулсан хүчтэй давуу талууд байна. Улаанбаатарт өрсөлдөөн яаж өрнөх нь сонин. Хуучин арга барилаараа үзэх гэж байгаа бол ээ дээ мэдэхгүй. Ерөнхийлөгчийн хувьд мэдээж эртнээс бэлдээд эхэлчихсэн. Давуу талууд олон бий. Гэхдээ системтэй зүйл харагдахгүй, төлөвлөгөө муутай байна уу даа гэж ажиглагдсан. Энэ зөвхөн харагдах өнцөг шүү дээ.
-Тиймээ тийм. Гэхдээ таны яриад байгаа аман PR энэ өрсөлдөөнд хэр нөлөөлөх бол.
-Шууд хэлье маш их нөлөөлнө. Ямарч байсан нилээн жин дарахуйц санал зулгаана. Зөв л хийх хэрэгтэй. Буруу хийвэл өөрийгөө хорлож мэдэх ажил шүү дээ.
- Танд их баярлалаа. Таны цаашдын ажилд тань амжилт хүсье!
-Та бүхэнд бас амжилт хүсье! Баярлалаа.
Ярилцсан Цэнд-Аюуш
news · 2013/07/12
Voz5Ox Wow, great blog post.Thanks Again. Awesome.
news · 2013/07/09
ipXnET Major thanks for the post.Really thank you! Keep writing.
Зочин · 2013/05/24
muul muul daraa n yu bolohiig harj l baiya. anddaa amjilt husya
Зочин · 2013/05/24
Дэвжээний хэмжээнд сэтгэдэг хүн биш Дэлхийн хэмжээнд сэтгэдэг хүн сонговол зүгээрсэн.....
Зочин · 2013/05/24
Dream team shine hunee huleej awaarai
Зочин · 2013/05/24
Tenegthiimaa mungu oloh arga sedejdee songuuliig dalimduulj huurhii chaawaas gej ywtsgue dee naa chini kkkkk hariltsagch baihguen baij bas hudlaa yrihiimaa gej *****thiimaa neeree kkkk
Зочин · 2013/05/24
sh chaavaaas
Зочин · 2013/05/24
sh ****yyl