“Үргээлэг” 2014 оны хамгийн их ашиг олсон киногоор шалгарлаа

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо.

2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино шалгарч байсан бөгөөд оны сүүлийн хагаст ч ашиг орлогоороо тэргүүлсэн хэвээр байна. "Үргээлэг" киногоор Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон Монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн байна. Харин “Зүрхээр наадагч” кино удааллаа.  2014 онд нийт 39 монгол кино шинээр гарч энэ зах зээл дээр дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн байна.