Эрүүл, аюулгүй ажлын байр” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвийн “А” зааланд 14:00 цагт болно. 

  Энэхүү аяны үйл ажиллагааг нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэх юм. 

alt