Нэгдүгээр сарын зурхай
2015/01/01
Нэгдүгээр сард та бүхнийг юу хүлээж байгааг доорх мэдээллээс харна уу.
Хонь
Нэгдүгээр сард Хонины ордныхны сэтгэл санаа болон амьдралын хэмнэл тун сэтгэл хөдлөм байх нь. Бархасбадь гаригийн нөлөөгөөр дүрсгүй Буд болон Сугар гариг давхцаад байгаа аж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, чи өөрийн хайртай хүнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлэх ба чиний хувьд мартагдашгүй баяр хөөртэй сар байх болно. Ганц бие Хонинуудын сэтгэл зүрх ч гэсэн шинэ хайр дурлалд чиглэсэн байх нь. Энэ сараас чамд ямар нэгэн амлалт авах эсвэл хариуцлага хүлээх нь тийм ч чухал зүйл шиг санагдахгүй. Харин ч үүний оронд дүрэм журам, ёс суртахуун хязгаарлалтаас ангид илүү чөлөөтэй амар амгалан харилцааг хүсэн хүлээх бололтой. Харин ажил болон албан тушаалын хувьд Санчир гариг энэ ордныхныг дэмжиж байгаа ба чамайг бусдын анхаарлын төвд оруулж алдарын титэм, халуун алга ташилтаар шагнахаар шийджээ. Буд болон Сугар гариг чамд нэр хүндийг авч ирэх болно. Танай хамт олон бүрэн нэгдэн нийлж хэрэгтэй үед бусаддаа гар сунган тусалж чаддаг төгс баг болох аж. Сарын эхний хагаст нүдэнд харагдахуйц байх бол дараагийн хагаст бага зэргийн хүчин чармайлт байхад бүх аз амжилт чиний талд байх болно. Сарын эхэнд мөнгө ихээр олох боломжтой ч бага зэрэг болгоомжтой байхгүй бол хамтрагчтайгаа үл ойлголцон алдагдал хүлээх магадлалтай байгааг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй байж, бие чинь эрч хүчтэй, сэтгэл санаа чинь ч хангалуун байна. Харин сарын сүүл хэсгээс эрч хүч чинь илт буурах ч гэлээ чи яг юу хийх хэрэгтэйг маш сайн мэдэж хяналтаа алдахгүй байсаар байх болно. Халдварт өвчин, хоолны хордлого, бохирдол, түлэгдэл гэх мэт анхаарал хайхрамжгүйгээс үүдэх өвчнүүдээс болгоомжлоорой.
Үхэр
Сарын эхний хагаст Үхрийн ордныхон хайр дурлалын харилцаанд хэт мэдрэмтгий хандлага гаргана. Хайртай хүнээсээ маш их зүйлийг хүсч, өөрийн нэр хүнд, байгаа байдлаараа ч үүнийгээ илэрхийлэх болно. Ганц бие Үхрийнхнийг романтик, гэнэтийн бэлэг хүлээж байна. Мөн танилцаад удаагүй байгаа болзоот залуугийн чинь гарт чамайг амжилтад хүргэх дэмжлэг, хүч чадал нуугдаж байж мэдэх юм. Харин хостой Үхрийнхний хувьд сарын хоёрдахь хагас тун чиг романтик өнгөрөх ч Ангараг болон Далайн ван гаригийн давхцалаас шалтгаалж сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн чинь төгсгөл сэтгэлд хүрэхгүй байх магадлалтай. Худал хуурмаг, бялдуучилсан, ёс суртахуунгүй зүйлсээс аль болох хол байхыг зөвлөе. Үгүй бол эдгээр нь Үхрийн ордныхны хайр дурлал, санхүүгийн харилцаанд арилахгүй толбо үлдээж мэднэ. Ажил карьерын хувьд өөрийнхөө чадал, амжилтыг батлан харуулах хамгийн сайхан үе ирж байна. Сарын эхний хагаст Үхрийн ордныхон Буд-Сугар гаригийн давхцалаас маш их дэмжлэгийг хүртэх нь. Мөн бусадтай харилцах чадвар, шинэ санаа, ухаалаг гүйцэтгэлийнхээ хүчинд хөл дээрээ бат зогсоно. Үүнд чиний дур булаам гадаад төрх, ихэмсэг зан болон сошиал сүлжээний хүрээ чинь ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Сарын сүүлд Үхрийн ордод шилжин байрласан Нарны нөлөөгөөр чи хүч чадлаа илүү ихээр мэдрэх ч бусдын өгсөн амлалтад хэт найдах хэрэггүйг сануулъя. Санхүүгийн тал дээр тун хянамгай байхгүй бол их хэмжээний мөнгө алдах, залилуулах хэрэг гарч болзошүй. Биеийн эрүүл мэндийн хувьд бүх зүйл сайн байна. Нар чамайг эхний хорь хоногт хамгаалах ба үүнээс хойш дархлаа, сэтгэл санааны байдалдаа эрүүл мэндээ даатгаарай. Орлого өсөх эсвэл шинэхэн романс эхлэх үед сэтгэл хөдлөлдөө автан сонор сэрэмжээ гээж болохгүй шүү.
Ихэр
Өмнөх сарын сүүлээр Ихрийн хайр дурлалын харилцаа илүү гүнзгий, илүү нухацтай түвшинд шилжсэн байх. 2015 оны эцэс гэхэд чи дүн шинжилгээ хийх, сонголт, шийдвэр гаргах зэрэг янз бүрийн нөхцөл байдлыг өнгөрөөсөн байх болно. Энэ бүхний эцэст чи өөрөө юу хүсч байгаа, хайрт чинь чамаас юу хүсч чи хариуд нь юу хийх хэрэгтэй ч тодорхой болно. Энэ үе нь Ихрийн хосууд урт удаан тогтвортой харилцаа эхлүүлэхэд бэлэн байна. Хэрэв чи ганц бие бол хайр дурлалын амьдралд чинь энэ сардаа өөрчлөлт гарахгүй байхаар байна. Сарын сүүлээр төвөгтэй асуудалд энгийн, хөгжилтэй хандах нь бүхнийг амар байлгах болно.Ажил карьерын хувьд чи хүч чадалтай, тууштай байх ба тэр ч байтугай шаардлагатай боломжийг ашиглаж амжилттай байхаар байна. Буд гариг Ихрийн ордонд удаан байрлах (1 сарын 5-наас 3 сарын 13) болохоор чи боловсрол, аялал, соёл зэрэгт илүү ач холбогдол өгнө. Эдгээрт боломж болон саад бэрхшээл аль аль нь байна. Ангараг болон Санчир гариг нь Далай ван гаригтай давхцаснаар сарын хоёр дахь хагаст ажил тань будлиантай, хүндрэлтэй байх ч мэргэжилийн түвшинд шийдвэрлэж урам зоригтой байхыг хичээгээрэй. Санхүү, орлого зарлагадаа хүлээцтэй хянамгай хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд тийм ч сайн биш байж, халдварт өвчин тусах магадлалтай. Үүний хариуд сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээгээрэй. Амин дэмийн бэлдмэл хэрэглэж дархлааны системээ бэхжүүлээд, ажил амралтаа сайтар зохицуул.
Мэлхий
Дэлхий ван гариг нь 2015 оны 1 сард Мэлхийн ордны хайр дурлалын харилцааг эрч хүч рүү төвлөрүүлэх болно. Хостой Мэлхийнүүд илүү нарийн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болж, харилцаагаа аварч үлдэх томоохохон хүчин чармайлтуудыг чамаас шаардах болно оо. Ажил үүрэг, санхүүгийн байдал хосуудын харилцаанд дарамт шахалт үүсгэж, сэтгэл хангалуун бус мэдрэмжийг төрүүлнэ. Энэ сар Мэлхийнүүдийн санхүүгийн хувьд чухал ач холбогдолтой сар байх болно. Бархасбадь, Ангараг гаригууд Мэлхийнүүдийг орлогоо өсгөх шинэ сувгуудаар хангана. Тийм учраас шинэ санхүүгийн эх үүсвэртэй болох, худалдан авалт, зээл, даатгал, бизнесийн санаачлага зэрэг зүйлст ээлтэй байх болно оо. Энэ сард Буд гариг Мэлхийн ордноос буцах ба үүний нөлөөгөөр өмнө нь гаргаж байгаагүй амжилтаа ч гаргаж чадна. Сарын хоёр дахь хэсэгт судалгаа, соёл, оюун санааны завгүй байдал давамгайлах ба түншийн харилцаанд болгоомжтой хандахыг од эрхэс зөвлөж байна. Өмнөх сарын сүүлчээс 2017оны а12 сар хүртэл Санчир гариг Мэлхийн эрүүл мэндэд анхаарах ба энэ нь эрүүл мэндээ үл тоомсорлолгүй, биеэ ерөнхийд нь анхаарч байх хэрэгтэйг хэлж байгаа юм. Хэт таргалалтаас зайлсхийгээрэй. Төлбөр тооцоог хугацаа хэтрүүлэхгүй байх, хэдийд хэнээс мөнгө эргүүлэн авах зэргийг тодорхой тэмдэглэн хөтлөх хэрэгтэй шүү.
Арслан
Арслангийн ордны хайр дурлалын ордон энэ 1-р сард тун завгүй байх нь. Цэлийтэл нээгдсэн үүд хаалгаар нь Ангараг, Сугар, Нар, Бархасбадь гээд маш олон гариг орж гарах ба үүний нөлөөгөөр энэ сар сэтгэл хөдлөх үйл явдлаар дүүрэн, халуун дулаан өнгөрч, хөөрөн баясангуй мэдрэмжтэйгээр эсрэг хүйстэндээ нээлттэй, эелдэг хандана. Үл ялиг дотогшоогоо Арслангууд хэн нэгэнтэй мэдрэмж, бодол, үйлдэл, ирээдүйгээ хүртэл хуваалцаж магадгүй. Энэ сард Арслангийн ордныхны хосын амьдралын чухал багана бол зөв харилцаа холбоо байх болно. Юу хэлж, мессежээр юу бичиж байгаадаа мөн хоолойн өнгөндөө анхаараарай. Зөв цагт нь шийдээгүй асуудал буцаад сэдэрч мэднэ. Та хоёрын хоорондын уур амьсгалд мөнгө, найз нөхдийн нөлөө жирийн үеийнхээс их байх нь. Бархасбадь гариг Арслангийн ордонд байрлах тул 2015 оны эхэнд чи маш сайхан санаануудыг хэрэгжүүлэх боломжтой. Чи энэ сарын турш завгүй байснаараа мэргэжлийнхээ ур чадварыг батлан харуулж нөлөө бүхий хүмүүсийн хараанд өртөнө. Ажилдаа өөрийнхөө санаж бодсон зүйлийг хэрэгжүүлэхэд чинь хэн ч саад болохгүй ба энэ үеийг ашиглан авьяас чадварынхаа хэргийг тултал нь гарга. Үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагсад чиний тэргүүн анхааралд оршино. Шинэ гэрээ, хамтын ажиллагааны сураг ойрхон байна. Гэхдээ бодож байгаа шиг чинь амархан биш тул болгоомжтой байгаарай. Мөнгөндөө дээд зэргийн анхааралтай хандахыг сануулъя. Бүхий л гэрээ хэлэлцээр, тохиролцоо, тооцоог нягтажл шалгахаа бүү мартаарай. Үл ойлголцол, ямарваа зүйлийн цаг хугацаа хойшилсноос болж эдийн засгийн эрсдэл үүрч магадгүй. Эрүүл мэндийн хувьд бага сага өвчин ороож мэдэх тул жаахан зовиур илрэхэд шууд эмчид үзүүлж тохиромжтой эмчилгээг хийлгэ. 1-р сар бол Арслангуудын хувьд удаан сэтгэл зовоосон том асуудлуудаа шийдэх сар байх болно.
Охин
2015 оны 1 сар Охины ордныхонд зөрчил авчирч байна. Нэг үгээр хэлэхэд, хайр дурлалын харилцаагаа олон нийтэд нээлттэй байлгахгүй байх нь чамайг илүү амар амгалан байлгана. Мөн Охины ордод шилжин ирж байрласан Сугар гариг хайр дурлалын харилцааг чинь ивээх ба нөгөөтэйгүүр Нар Охины ордод байрласнаар эротик хүсэл чамайг эзэмдэх болно. Хэт мэдрэмтгий, романтик зан ааш чинь өөрийн ухаангүй гэмээр үйлдлүүдийг дагуулах болохоор хуурамч харилцаанд хэт шунахаас зайлсхийгээрэй. Хостой Охины ордныхон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дараа дараагийн алхам буюуу гэр бүлээ өргөтгөх талаар тунгааж эхэлнэ. Энэ сард чи мэргэжлийн түвшингээ ахиулах болно. Хариуцлага өндөртэй, томоохон ажлуудад анхаарлаа хандуулж, өөрийгөө сорихыг хүснэ. Хуучин төсөл, төлөвлөгөө эргээд анхаарлын төвд орж ирэх ба Сугар гариг Охины ордод шилжиж ирснээр чи одоогийн хийж байгаа ажлынхаа сайн талыг нь олж харан дурлаж магадгүй юм. Энэ нь чиний насан туршийн сонголтод чинь ч нөлөөлж мэднэ. Багийн ажиллагаа бол Охины ордныхны хувьд энэ сарын гол сэдэв байх болно. Түншлэл, хамтын ажиллагаа зөрчилгүй байж, санхүүгийн хувьд чамд давуу талыг авчирна. Маш олон гаригууд Охины ордныхны эрүүл мэндийн манаанд зогсоод тун ч завгүй байх болохоор энэ сар чиний хувьд хөнгөн, хөөртэй өнгөрнө. Гэхдээ архаг хууч өвчин сэдрэхээс болгоомжлоорой.
Жинлүүр
1 сарын 22 хүртэл Жинлүүрийнхэн сээтэгнэл, шинэ уулзалт, болзоогоор амьсгална. Өнгөлөг, гэрэл гэгээтэй өдрүүд оны эхнээс л чамайг дагах болно. Сэтгэл санааны байдлаас бүх зүйл шалтгаалах учраас өөрийгөө сэтгэлээр унагах зүйл хийж, тэрийгээ удаан бодон шаналах хэрэггүй. Чамайг ямар ч тохиолдолд сэтгэл санаагаар дэмждэг хүмүүс цөөнгүй байдаг учраас энэ сард тулгарсан асуудлууд тийм ч хүнд санагдахгүй. Хайр дурлалын хувьд гэнэтийн бэлэгний даллага авахуулав уу гэлтэй л байх нь ээ. Тэр тусмаа ганц бие Жинлүүрийн ордныхон энэ сард жинхэнэ хайртайгаа учирч магадгүй. Хайр дурлалаас болж шархалсан нэгэнд ч гэсэн шинэ боломж ирнэ. Ерөнхийдөө хайр дурлалын тал дээр Жинлүүрийнхэн энэ сард тун одтой байх нь ээ. 1 сарын хувьд Жинлүүрийнхэн суралцахад тун тохиромжтой. Ажил мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл сурахад сайн байна. Аль болох өөрийнхөө чадварыг нэмж сайжруулахыг хичээ. Чи хэр сайн өөрийгөө хөгжүүлж завгүй байна төдий чинээ ирэх боломжууд нэмэгдэнэ. Ямар ч шинэ ажил эхэлсэн бай энэ оны эхний сар чамд дэндүү гэмээр ээлтэй байх учраас ухарч, эргэлзэх хэрэггүй. Ойр дотны хүмүүс чинь чамд туслахад бэлэн байна. Хамгийн чухал нь сайтар төлөвлөсөн төлөвлөгөө учраас ямар ч ажлын өмнө бүгдийг гүйцэд сайн төлөвлө. Хэрвээ ямар нэг асуудал үүсвэл энэ нь дутуу төлөвлөснөөс болсон гэсэн үг. Мөн энэ сард цагаа дэмий үрэхээс татгалз. Үр дүнгүй, цаг гарзадсан уулзалтаа цөөл. 1 сарын 12-нд карьерын хувьд том шийдвэр гаргана. Сарын сүүлээр санхүү тогтворжино. Эрүүл мэндийн хувьд дархлаа асуудал учруулж болзошгүй. Мөн хоолны хордлогоос болгоомжил. Үүнээс өөрөөр эрүүл мэндэд тийм ч ноцтой асуудал үүсэхгүй.
Хилэнц
Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээсээ тусламж авахаас бүү татгалз. Тэдэнтэйгээ ойрхон байвал чи илүү аюулгүй, тухтай мэдрэмжийг авна. Хувийн асуудлаа бусдад дэлгэх хэрэггүй. Түүнээсээ болж асуудалд орж мэднэ. Хайр дурлалын холбоотой байсан хүнтэйгээ эргэн уулзана. Мөн энэ сард чиний өмнө хэд хэдэн хүн гарч ирэх бөгөөд бусдын үг, нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Санаанд оромгүй үйл явдал, гэнэтийн ухаарлын мөчүүд ирнэ. Өөрийгөө дутуу үнэлэх, бусдаас доогуур тавихаа зогсоо. Үргэлж өөрийгөө хойш нь тавьдагаас чинь болоод нэг л мэдэхэд бүх юм дууссан байх вий. Сарын эхний 10 хоног онцгой зүйлгүй өнгөрч болох ч сарын дундаас бүх зүйл улам дээшилж, сайжирна уу гэхээс муудахгүй. Бусдаас чамд өгч байгаа хайраас бүү татгалз. Бусдын халамжийг гараа дэлгэн хүлээж ав. Хилэнцийнхэн энэ сард ямар ч ажил эхлүүлсэн бай амжилтанд хүрэх болно. Тэд төрөлхийн тэмцэгч, зорьсондоо хүрдэг зантай хүмүүс учраас ажлын тал дээр эргэлзэх зүйлгүй. Хилэнцийн ордны ажилчдад дарга нар нь үргэлж сэтгэл хангалуун байдаг шүү дээ. Энэ сарын чамайг гадаад дахь томилолт, хурал семинар, шинэ гэрээ зэрэг өөрийгөө хөгжүүлэх бүх ажил руу хөтөлж байна. Өөрийн чадна гэж бодож байгаа ажил руугаа эргэлзэлгүйгээр ор. Цаг зав багатайгаас болоод гэртээ ажиллаж мэдэх ч чамайг ойлгох гэр бүл байгаа учраас санаагаа зовинох хэрэггүй. Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлж амжаагүй бол энэ сар чамд тусална. Үл хөдлөх хөрөнгийн наймаа хийх гэж байгаа бол энэ сард түр азна. Харин өөрийн байрандаа засвар будаг хийж, амьдрах орчноо тухтай байлгахад анхаараарай. Сарын сүүл рүү дөхөх тусам чиний ажил илүү бүтэмжтэй байна. Үл ойлголцсоноос шалтгаалан санхүүд асуудал үүсч болзошгүй учраас аль болох хүнтэй маргахгүйг хичээ. Фитнесс, иог, бүжиг гэх мэт спортоор хичээллэ. Учир нь хөдөлгөөний дутагдалд орсноос шалтгаалж өвчин ороож мэдэхээр байна. Өөрийгөө ажил, хичээлдээ хэр дайчилна төдий хэмжээгээр эрүүл мэнддээ сайн анхаар. Ажлынхаа цагт багтаан бүх хүчээрээ ажилласны дараа дасгалаа хийгээд бүрэн сайхан амарч чадвал эрч хүч нэмэгдэж, элдэв өвчин тусахгүй байх болно оо. Ямар ч зүйлийг яг цагт нь багтааж чадвал чиний үр дүнд эргэлзэх зүйл үгүй. Санхүүгийн асуудал гарвал гэр бүлийн хүнтэйгээ зөвлөж байгаарай.
Нум
Нумын ордны хайр дурлалын амьдрал аялал жуулчлал, боловсролын салбартай нягт холбогдох нь. Тэгэхээр ганц бие Нумууд 2015 оны 1-р сард шалгалт, сургалт зэрэг оюун ухаантай холбоотой үйл ажиллагаан дээрээ романтик учралтай таарч магадгүй. Эсвэл зүрхэнд ойр байдаг хүнтэйгээ уулзахын тулд гадагшаа явж магадгүй. Чиний хайр дурлалыг хариуцагч Сугар гариг бүтэн сарын турш чамтай ойрхон байх тул хэн нэгэнд татагдаж, хэн нэгнийг татах завшаанууд хангалттай олдоно. Гэхдээ бүх зүйл саад тотгоргүй байна гэсэн хүлээлттэй байж болохгүй. Буд гариг ухрах хөдөлгөөн хийж байгаатай холбоотойгоор ээдрээтэй боловч гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал ч болж өнгөрөх магадлалтай байна. Ямартай ч толгой эргэм сүүлийн 15 хоногт бэлтгэлтэй байгаарай! Санчир гариг ямар нэг бат бөх, удаан тогтвортой зүйлийг бүтээхэд чинь туслах нь. Гэхдээ тэр нь цаг хугацаа, тэвчээр шаардана гэдгийг санаарай. Одоог хүртэл чи сахилга бат гэж юу болохыг сураагүй бол дараагийн гурван жилд л амжуулж өөрийгөө чангалахгүй бол чи мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Сурч боловсрох, аялах, худалдаа, харилцаа холбоотой хамаатай бүхий л үйл ажиллагаанууд чиний анхаарлыг татаж, сэтгэл ханамж, асуудал бэрхшээл хоёрын аль алийг нь авчрахаар зэхэж байна. Зарим тотгорыг арилгахын тулд чи гаргасан шийдвэр, хийсэн үйлдлээ хоёронтоо бодох шаардлагатай тулгарч мэднэ. Аажуу тайван, зарчмын дагуу бодож гаргалгаа хийгээрэй.Санхүүгийн хувьд сарын эхний хагас идэвхтэй бөгөөд үр бүтээлтэй байна. Харин хоёр дахь хагаст төлбөр тооцоо, баримт бичиг, төсөвтөө бодлоготой хандахыг зөвлөе. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ямар нэг асуудалгүй өнгөрнө. Бүхнийг өөрийн мэдэлд байлгах хүсэл чинь хэтэрч магадгүй тул хянамгай ханд.
Матар
Шинэхэн хосуудын романтиклал буурч өдөр тутмын амьдралдаа эргэн ирэх бололтой. Чи гэнэтийн бэлэг эсвэл дэмжлэг туслалцаа хүлээн авч, хайртынхаа санхүүгийн асуудалд хамжилцах болно. Ганц бие Матруудын хувьд хайр дурлалтай холбоотой үйл явдал цөөн өрнөнө. Ажил карьерын хувьд холбоо харилцаа, аялал, мэдлэг, хурц ухаан чамд мөнгө дагуулахаас гадна сэтгэл зүйн хөгжилд чинь ч нөлөө үзүүлэх болно. 1 сарын 5-нд Бүтэн сар Матрын ордод нөлөөлснөөр энэ ордны хүмүүст тухайн өдрийн эргэн тойронд болж өнгөрөх үйл явдалтай холбогдсон хурцадмал байдал үүсч болзошгүй. Нар Матрын ордныхонтой хамт байснаар туяагаа чам дээр тусгаж хөгжил дэвшил өөд хөтөлж хүндэтгэл, бахархлаар чамайг шагнах болно. Удирдлага болон байгууллагын зүгээс чиний ур чадварыг онцлох ба улам илүү ахиц гаргаж, олны анхаарлын төвд байх хүслийг чинь өдөөгдөнө. Ажил дээрээ тооцоотой байж, санаачлагыг бүрэн гартаа авах хэрэгтэй шүү. Хамтран ажиллагч тал ч эргэлзээгүй чамд гараа атгуулах нь. Тэр ч байтугай хамтрагч чинь чиний хос ч болж магадгүй. Нэмэлт орлого их байх ч гэлээ чи анхаарал болгоомжоо мартаж болохгүй. Учир нь эрсдэл болоод, зарлага нэмэгдэж, орлого удаашрах гэх мэт эмх цэгцгүй байдал бий болох л болно. Ярих, бичих, гарын үсэг зурах зэрэгт анхаарал болгоомжтой байж үсэрч цовхчилгүй сайн төвлөрөөрэй. Ирэх нэгдүгээр сард Матрын ордныхон эдгээхэд хэцүү өвчин эмгэг, бэртэл саатал эсвэл гэнэтийн гэмтэлд өртөх магадлалтай.
Хумх
Хумхын ордныхны 2015 он хамгийн сайхан сараар гараагаа тавьж байна. Бархасбадь гариг Хумхын ордонд орж байгаа тул энэ оны 8-р сар хүртэл хайр дурлалын амьдралд таатай. Хайр дурлалтай учрах гэнэтийн мөчүүд, сэтгэл татагдах хүмүүстэй таарна. Эсвэл таагүй харилцаанаас өөрийгөө чөлөөлж ч магадгүй. Бархасбадиас гадна Сугар гаригийн эерэг нөлөө 3-27-ны хооронд үргэлжлэх тул энэ үеэр чиний зүрх романтик бодлуудаар дүүрч, гадаад төрх чинь жирийнээсээ ч илүү тачаангуй нүд булаам харагдах болно. Цөөн үгээр хэлвэл “татгалзахын аргагүй”. Хайрладаг хүнтэйгээ илүү сайн ойлголцож, ганц бие, хостой Хумхуудын аль алинд шинэ саналууд ирэх тул бэлтгэлтэй байгаарай. Хуучны дурлал ч сэдэрч болох юм. Алдар нэрт хүрэх, багийн төслүүд, бүтээмжит сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, хамтын ажиллагааны талаас 1-р сар Хумхынхны урмыг хугалахгүй. Олон нийттэй харилцах тал дээр чи од болон гялалзана. Ялангуяа эхний болон сүүлийн 10 хоногууд маш гайхалтай байх болно. Эхний 10 хоног хөдөлгөөн, эрчим хүч, үр бүтээл, шинэ санаачлагад хамаарагдана. Харин сүүлийн 10 хоног талархал хүлээх чадвар, хамт олондоо танигдахад илүү таатай. Унших, илтгэх, бичих, тооцоолох, бичиг баримттай ажиллах зэрэг оюун ухаан шаардах үйл хэрэгт од эрхэс чиний талд. Гэхдээ няхуур, хянамгай хандахаа мартуузай. 10-даас эхлэн санхүүгийн хувьд идэвхтэй үе ирж байна. Эхний 10 хоногт ядаргаанаасаа болоод бусдад тааламжгүй хандах магадлалтай. Санаа зоволтгүй сарын сүүлээр эрч хүч чинь буцаад ирнэ. Жолоо барихдаа болгоомжлоорой.
Загас
Аз жаргалаар дүүрэн сар биш байж болох ч сэтгэлээр унах хэрэггүй. “Маргаашийн аз жаргалд зориулан өнөөдөр хичээе” гэдэг үгийг санаад аль болох сэргэлэн цовоо байхыг хичээгээрэй. Гэхдээ чиний төсөөлж байгаа шиг бүх юм муу байхгүй. Жишээ нь хайр дурлалын тал дээр чи болор шаахай шиг л гялалзах болно. Хайртай хүнийхээ хэцүү цагт нь хажууд нь байж сэтгэл санаагаар дэмжиж өг. Загасны ордныхон энэ тал дээрээ сайн шүү дээ. Хажууд чимээгүйхэн сууж байсан ч та нар бусдад нэмэр болж чаддаг хүмүүс. Хэрвээ чи одоо ганц бие байгаа бол өнгөрснөөс чиний ихээр хайрлаж байсан хүн эргэж ирнэ. Алсын хараатай, өөрийнхөө сайн сайханд чиглэсэн шийдвэр гаргаарай. Ажил карьерын хувьд энэ сар жинхэнэ алтан сар байх болно. Зоригтой бас зорилготой шийдвэр гаргаж чадвал нэг ч зүйл чиний хүсээгүй үр дүнг авчрахгүй. Бага зэрэг завгүй байх ч эцсийн үр дүнд нь чи сэтгэл хангалуун байна. Аль болох багаар ажиллаж, бусдын тусламжийг авч, бусдад тусла. 1 сарын 12-ноос хүчтэй өрсөлдөөн чамайг хүлээж байна. Чиний ялах магадлал өндөр учраас өөртөө итгэлтэй байгаарай. Энэ өрсөлдөөн карьерын чинь өсөлтийг нэмэгдүүлнэ. Сарын сүүлийн 10 хоногт эрч хүч дүүрэн байх учраас өөртөө залхуурах боломж бүү олго. “Хийж амжаагүй” гэсэн жагсаалтанд нэг ч зүйл үлдээхгүй байхын төлөө хичээгээрэй. Хэрвээ тэгж чадвал санхүүгийн хувьд ч айх зүйлгүй болно. Ажлын хувьд ямар нэгэн шинэ санаа орж ирэхгүй үед нэг өдрийн чөлөө авч, хөгжим, цай эсвэл кофетой хамт бүтэн өдрийг өөрийгөө тайвшруулж, эрхлүүлж, шинэ сонин зүйл олж харахад зориулаарай.Сарын дундуур гэр бүлдээ тавих анхаарлаа ихэсгэ. Тэдэнд чи хэрэгтэй байгаа шүү дээ. Хайртай хүмүүсээ халамжил.

Зочин · 2015/01/05
зурхай гэж халхавчлан хүмүүсийн тархи угааж, бүлтрэх юм даа...хүмүүсийн амьдрал, хүсэл тэмүүлэл, хэв журам, ёс суртахуун зэрэг хүнийг хүн болгодог үнэт зүйлсийг үгүйсгэж, зохион бичлэгээр орлуулах гэсэн тархи угаалт байна... нэртэйгээр нь зурхай гэхийн оронд үнэнээр нь зохион бичлэг гээд нэрлэчих хэрэгтэй
Зочин · 2015/01/05
зурхай гэж халхавчлан хүмүүсийн тархи угааж, бүлтрэх юм даа... нэртэйгээр нь зурхай гэхийн оронд үнэнээр нь зохион бичлэг гээд нэрлэчих хэрэгтэй
өндөр болгох ну · 2015/01/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮