Өнөөдөр нисэхийн баярын өдөр
2013/05/23
Өнөөдөр Монголын нисэх хүчний баярын ойн өдөр тохиож байна. Манай улсад нисэх хүчин, агаарын тээвэр анх 1925 онд буюу одоогоос 88 жилийн тэртээ үүссэн байдаг.
Анхны онгоц нь ЗХУ-аас бэлэглэсэн ачаа тээврийн онгоц байсан бөгөөд зорчигч тээврийн тогтмол нислэгээ 1946 оноос эхэлжээ. Oдоогийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн хэвшлийн 10 гаруй компани агаарын тээврийн салбарт үйлчилж байна. Үүнээс үзэхэд манай улсад энэ салбар хөгжиж байгаа нь харагдах юм.
Түүнээс хойшхи он жилүүдэд энэ салбарынхан олон улсын болоод орон нутгийн нислэг үйлчилгээгээ өргөжүүлж , хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж үр бүтээлтэй ажиллажээ. Үүнтэй холбоотойгоор орон нутагт байх онгоцны буудлуудыг засан сайжруулах, шинээр барьж байгуулах ажилд анхаарч байгаа билээ. Ийнхүү амжилттай ажиллаж байгаа тус салбарын хат олонд түүхт ойн баярын мэнд хүргье.
Зочин · 2014/05/23
сайхан бичиж байгаас төгсгөлд нь алдаа гаргачих юм дааа.