Шинэ онд шинэ хүнтэй болох нь ээ
2015/01/02
Сайн байна уу. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Бас энэ захидлыг маань нийтэлж өгөөрэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсэх байна.
Баярын сайхан энэ өдөр сайхан мэдээ дуулгасан ханьдаа баярлалаа. Эхнэр бид хоёр ханьлаад гурван жил болж байна. Жирэмснээс хамгаалах ямар нэг зүйл хэрэглэдэггүй хэрнээ бид хоёр огт жирэмсэн болдогүй байсан. Мэдээж хэрэг маш ихээр хүүхэд хүсдэг байсан болохоор сар бүр жирэмсэн болсон болов уу гэж догдлон хүлээдэг байсан. өнгөрсөн зунаас эхлээд эхнэр бид 2 хэтэрхий найдахгүй гэж хоёр биендээ амалсан юм. Тэгээд мөрөөдөл, зорилгынхоо төлөө ажиллаж, мөнгө хуримтлуулаад ихэр хүүхэд суулгуулна гэж тохирсон юм.
Шинэ жилээр эхнэр бид 2 бие биедээ бэлэг бэлддэг уламжлалтай юм. би энэ жил эхнэртээ мөнгөн хослол бэлдсэн. Харин эхнэр маань надад шинэ онд шинэ хүнтэй болно гэж хэлсэн. Анхандаа жирэмсэн болсон гэдэгт нь итгээгүй юмаа. Тэгсэн лааг хөөрхөн жирэмсэн ээж нарын хөтөлдөг ном аваад эхний хуудсанд нь эход харуулсан зургийг нь хийчихсэн үзүүлсэн.
Миний хайр, миний үр үндэсийг төрүүлэх гэж байгаад баярлалаа. Цаашид хайр нь чамайгаа өшөө их хайрлаж, хүүхдээ сайн хүн болгож өсгөхийн төлөө хичээх болноо. Чамдаа маш их баярлалаа. Чамаараа бахархдаг шүү.
Хань нь.
Зочин · 2015/01/10
bayar hurgeye hoorhon yumaa
Зочин · 2015/01/04
Saihan medee duulgasan ehneree nasan tursh gomdoohgui saihan halamjilj sain aav bolooroi, Bayar hurgie.
Зочин · 2015/01/03
biy biynee hair halamjaar dutaahgui ***n amidrah heregtei shuu! bayr hurgey!
Зочин · 2015/01/03
Аз жаргал хүсье
Зочин · 2015/01/03