Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт сүүлийн үед АНУ-д бэлтгэл хийх болсон.  Харь оронд бэлтгэл хийх болсон шалтгаан нь тодорхой боллоо.  Тэрбээр  мэргэжлийн боксчин болохын төлөө ийнхүү АНУ-д бэлтгэл хийсээр байсан бөгөөд  саяхан  мэргэжлийн тамирчин болж үнэмлэхээ гардан авсан байна.

Мэргэжлийн тамирчин болсноор  олимп болон  олон улсын тэмцээнд орох боломжгүй болж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн боксчин болсноор  Монгол улсын нэрийг өндөрт гаргах  боломж хэвээрээ байгаа бөгөөд ажилт гаргасан тохиолдолд  нэр хүндийн хувьд, шагнал мөнгөний хувьд өндөр байдаг сайн талтай.  

Сонирхогчийн хэмжээнд  олон улсад  Монгол улсын нэрийг гаргаж чадсан  Н.Төгсцогтыг  мэргэжлийн хэмжээнд амжилт гаргаж чадна гэдэгт Монголчууд итгэж түүнд амжилт хүссээр байна.  

А.Баярмаа