Н.Удвал сайд аа, Н.Энхбаяр даргын биеийн байдлыг үнэнээр нь хэлээд өгөөч
2013/05/24
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Хархориноос орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна. Нэр дэвшигч аймгийн бизнес эрхлэгч нар болон худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсч уулзлаа.
Энэ сумын иргэдийн олонхи нь цагаан идээгээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг ажээ. Тэд эрхэлж байгаа ажлаа нэр дэвшигчид тайлбарлахдаа, манай сумын иргэдийн олонхи нь худалдаа наймаа эрхэлдэг. Бидэнд ажил олдохгүй учраас халуунд халж, хүйтэнд хөрж наймаа хийнэ. Наймаа хийж амьдралаа авч явж байгаа иргэдийн олонхи нь эмэгтэйчүүд байгаа. Таны сонгуулийн мөрийн хөтөлбөртэй бид танилцсан. Үүнд, хүүхэд залуучууд, эрэгтэй, эмэгтэйчүүд, ахмад настнуудаа эрхэлсэн ажил, оршин суугаа газар, амьдралын орлогоос үл хамааран амьдралын баталгаа, аюулгүй байдлыг төрийн бодлогоор дэмжиж хамгаална гэсэн байна. Энэ нь иргэн бүхэнд таалагдлаа. Яагаад гэвэл таны дэвшүүлсэн бодлого нь иргэдийн амьдралд нөлөөлнө, хамгийн гол нь сонгуульд ялсныхаа дараа үүнийг хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс таныг дэмжиж байгаа гэж нутгийн иргэд хэлж байлаа. Үүний дараа сумын Соёлын төвд нэр дэвшигч сумын иргэдтэй уулзав. Энэ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга Х.Тулга нэр дэвшигчээ дэмжиж үг хэлсэн байна. Тэрээр, “ Манай нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт иргэдийг эдийн засгийн хараат байдлаас гаргана гэсэн. Үүнийг бид ажил болгохын төлөө хамтран ажиллана гэдэгт итгээрэй.
Монгол Улсад анх удаа эмэгтэй хүн нэр дэвшлээ. Монголын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс эмэгтэйчүүд бие биеэ дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээн уриалсан юм. Уулзалтын үеэр иргэд Н.Удвал сайдыг эчнээ таньдаг, яагаад гэвэл Н.Энхбаяр даргыг баривчлагдах үеэр бүхий л цаг үед хамт байж байсан, одоо түүний биеийн байдал нь чухам ямар байдалтай байгааг үнэнээр нь хэлэхийг шаардаж байв. Яагаад гэвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодит байдлыг илт гуйвуулдаг, Н.Энхбаяр даргыг баривчилсан өдрийн өглөө айдас хүйдэст байсан, зарим ахмад настай хүмүүсийн даралт нь ихэдсэн, Н.Энхбаяр дарга баривчлагдах үед та хэдэн цагт очсон бэ, одоо уулзаж байгаа юу, нэр дэвшигчийнхээ батламжийг аваад тухтай уулзаж чадсан уу, дарга чинь турсан байна уу, ямар өвчин туссан юм бэ, гадаадад эмчлүүлэхээр явуулах гэж байгаа гэдэг нь үнэн үү, одоогийн Ерөнхийлөгч өршөөл үзүүлнэ гэнэ үү гэх мэт олон асуултанд хариу нэхэж, өнгөрсөн үйл явдлын талаар сөхөн асууж байлаа. Энэ бүх асуултын хариуд нэр дэвшигч Нацагийн Удвал хариулахдаа, болсон үйл явц бүхэн бидний шударга ёсны тэмцэл. Одоо ч гэсэн тэмцсээр л байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа гэсэн юм. Ийнхүү нэр дэвшигч Нацагийн Удвал өөрийн төрсөн нутаг Архангай аймаг руу хөлгийн жолоо заллаа.
buy cialis onli · 2013/07/25
A big thank you for your blog article.Thanks Again. Fantastic.
buy viagra onli · 2013/07/24
I think this is a real great article post. Want more.
super news · 2013/07/13
Dz2QYW A big thank you for your blog post.Really thank you! Cool.
news · 2013/07/08
eBw*Hw Great blog article.Much thanks again.
Зочин · 2013/06/01
Tanii ene archaagui uildel tani eh onoo hudaldaj buigaas ogt yalgaagui yumdaa. Yaaj ichij uhehgui uuriiguu Mongol hatadtai zuirlej chalchdag bna daa
Зочин · 2013/05/31
taniig TV geer enkhbayar dargiig baridax ued xajuud n xarsiin bn gesen bn
Зочин · 2013/05/27
Enhbayariig l medeh baih Udbal iim baij mongl ulsiig udirdna genuu udbal bolimo yum
Зочин · 2013/05/25
San@l huvaah zilgo l ner devshsen bhdoo... Ugaasaa Yerunhiilugch bolohgvi gedgee naad chin uuruu ch medej bgaa