Цалин тэтгэврийг нэмэхгүй бол ам.доллараа буулга
2015/01/06
Монгол улсын эдийн засаг хүндрэлд орсон. Хүндэрсэн эдийн засгаа сэргээхийн тулд малчдаас татвар авах, хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн 20 мянган төгрөг түүнчлэн одонгийн мөнгийг ялгавартай олгох талаар 2015 он төсвийн тодотголд тусгасан.
Түүнчлэн цалин тэтгэврийг энэ онд нэмэхгүй байхаар төсвийн тодотголд танажээ. Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Эдийн засаг өөрөө асар их тэлцэн, төсвийг санхүүжүүлэх чадваргүй байгаа үед дээр нь нэмж нэмэлт зардал санхүүжүүлэх боломжгүй. Тийм учраас цаашдаа эдийн засгаа сэргэтэл цалин, тэтгэвэр нэмэх бололцоогүй" гэлээ.
Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш өссөөр байна. Өнөөдрийн байдлаар монголбанкны зарласан ханш 1902 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкуудад нэг ам.долларын авах үнэ 1892-1901 төгрөг байгаа бол зарах ханш нь 1912 төгрөг. Валют арилжааны төв болох найман шаргын авах ханш 1904, зарах нь 1910 төгрөг байна.
Эдийн засаг хүндэрсэн ч гэлээ төсвийн таналт хийх нь зөв гэлээ ард түмнээ бодох хэрэгтэй. Цалин тэтгэврийн нэмэхгүй дээр нь ам.долларын ханш нь чангараад байвал иргэд яаж амьдрах болж байна. Авч буй цалингаараа хоногийн хоолоо арай хийн залгуулж байгаа айл олон бий. Түүнчлэн таналт хийж эдийн засгаа аварна гээд ажилчдыг цомтгож байгаа нь хэр зөв санаа бол гэдэг нь тун эргэлзээтэй. Ажилгүйдэл нэмэгдэх тусам ядуурал байсаар ард түмэн доройтол орно.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гурвантай хэлсэн ч нэгийг аврах гэж нөгөөг нь үгүй хийх нь хэр зөв шийдэл бол.
Түүнчлэн улсын өмнөх өрийг яаж төлөх нь тодорхой бус байж нэмж зээл авах талаар яригдаад эхэллээ. 1 тэрбум ам.долларын зээл авбал өрийн босго 70 хувьд хүрэх магадлалтай. Үүнийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас тодруулахад Өмнөх авсан зээлүүд маань богино хугацаатай арилжааны зээл, сүүлд гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас тавьсан хүсэлт нь урт хугацаатай хөнгөлөлттэй зээл байгаа. Хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай зээл. Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол иймэрхүү урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр эдийн засгаа тэлэх бодлогыг барих ёстой. Түүнээс биш богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлсэн төсөл эргээд үр өгөөжөө өгнө гэдэг асуудал маш хол.
Ийм байдлаар цаашдаа Монголын өрийн таазыг нэмэгдүүлэх боломжгүй. Магадгүй энэ тохиолдолд зээлийн үйлчилгээний төлбөртөө төсвийн 50-60 хувь явчих бололцоо бүрдэж байна. Өнөөдөр гэхэд л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн тооцоолол явж байгаа боловч нөгөө талдаа зээлийн үйлчилгээний төлбөр нь 700 гаруй тэрбум болчихсон явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаа дахин нугалчихсан байдал бий шахам.
Тэгэхээр өрийн бүтцийн асуудлаа өөрчлөх ёстой. Богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр солих. Ингэхийн тулд өрийн таазыг нэмэгдүүлэх байдал бий болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг хоёр намын бүлгүүд ярилцаж байж шийднэ хэмээн онцлов.
Энэ онд цалин тэтгэврээ нэмэгдүүлэх бол ам.долларын ханшаа бууруулах бодлого баримталья.
Х.Даваа
Зочин · 2015/01/25
татвар нэмсэнд орвол цалин тэтгэвэр тэтгэмжийг 10% хасаад нэг үзье үнэ яаж өсөхийг нь харья тэртээ тэргүй авдаг хэдийг нь нэмэхээр давуулаад нэмдэг шүү хасахаар яадагыг нь үзэхэд гэмгүй боловуу?
Зочин · 2015/01/08
Арай дэндүү юмаа.
zochin · 2015/01/08
ardchilsan nam ardiin nam ***r ahij songuuld y****aasaa ungurluu hurhii odoo ard tumniig urialj ene namuudiin esereg toglolt hisen hun hojino ...
Зочин · 2015/01/07
ерөнхийлөгч нь цөөхөн хэдэн баячуудыгаа олонх ядуусаас яаж хамгаа лах вэ гэж ярьж байхад сайхан билэг ийм шийдвэр гаргах энүүхэнд биздээ.уг нь 76 гаа 10 болгож цөөрүүлээд луйвардсан хөрөнгөөр нь өрөө дарахад л цаана нь хөгжилтэй орон шиг хөгжихөөр их мөнгө байгаа даа.му усайн хувалзнууд
Зочин · 2015/01/07
ерөнхийлөгч нь цөөхөн хэдэн баячуудыгаа олонх ядуусаас яаж хамга******** вэ гэж ярьж байхад сайхан билэг ийм шийдвэр гаргах энүүхэнд биздээ.уг нь 76 гаа 10 болгож цөөрүүлээд луйвардсан хөрөнгөөр нь өрөө дарахад л цаана нь хөгжилтэй орон шиг хөгжихөөр их мөнгө байгаа даа.******сайн хувалзнууд
Зочин · 2015/01/07
ядарсан ард түмнээ л дээрэлхэхээс бусдыг чадахгүй ээ Сайханбилэг. Өөрсдөөсөө санаач********** эхлүүлсэн бол ойлгох ч б.сийм билүү. Ялангуяа Баярцогт, отгонбаяр, батболд,зоригт гм яаж ч чадахгүй байж
Зочин · 2015/01/07
30 жил ажиллачихаад өнөөдөр 300000 хүрэхгүй шахуу мөнгө авч байна. Байрны мөнгөө төлөөд үлдсэн төгрөгөөр нь амьдрахад хүрэлцэхгүй байна шүү дээ . Ядахдаа бид нарыг хөгшин гээд ажилд авахгүй юм .
Зочин · 2015/01/07
Сайханбилэг гэр бүлийнхээ төсвийн тухай ярьж байгаа юм шиг л яриад байх юм. Бүх хүн түүний гэр бүл шиг орлоготой биш учраас гадуур явж хүмүүс хэдэн төгрөгөөр, яаж амьдрах гэж зовж байгааг өөрөө судлаад дараа нь цалин тэтгэвэр нэмэх үү болих уу гэдгээ шийдэх хэрэгтэй
Зочин · 2015/01/07
Та нар төрийн албанд авч мөнгөөр угжиж байгаа олигархиудаа цомхотгоод тэдний оронд цалингаараа амьдардаг залуучуудыг дэвшүүлж ажиллуул л даа. Тэгвэл тэтгэвэр нэмэх мөнгө хэмнэнэ дээ. Сайханбилэгийн оюуны чадамж, сэтгэлгээний цар хүрээ улс орны эдийн засгийг өөд нь татахад жулдах юм байнаа. Тулхтай, холч ухаантай, сийрэг сэтгэдэг хүн байсан бол ийм юм ярьж **********тэхгүй байсан юм.
Зочин · 2015/01/07
ta nar do**** r yah yum be? MGL s oor haana ingej gadnii mongoor hudaldaa hiij waliutaar surgaltiin tolbor tolj baina we?ajil hiih gej yadaj yawaa humuusiig barag amid yawah huselgui boltol gutgej doromjilood baihiin orond oorsdiinhoo baij baigaag neg haraad orooliin baij baigaag sain hardaa.yamar ard tumen baina YAG tiim l tor baidag yum.mgl d yamarch hyamral boloogui.zugeer l amarhan hurdan bugdeeree bayan bolj ajil hiihgui amidrah ULGER iin haana ch baihgui amidral chini butehgui gedegiig batalj baina. zugeer l jaahan hunleg uhaalag tewcheertei ewseg baij dor doroo amidralaa ood tat!!! irgen bayan bol uls chini bayan baina! za AMJILT!
Зочин · 2015/01/07
Э/з-аа тэлэх хэмнэх гэж байгаа юм бол яах гэж саяны шинэ жилээр ганцхан үдэш 100 сайяар шүудсан үүл дурак вэ
Зочин · 2015/01/07
Э/з-аа тэлэх хэмнэх гэж байгаа юм бол яах гэж саяны шинэ жилээр ганцхан үдэш 100 сайяар шүудсан үүл дурак вэ
Зочин · 2015/01/07
Н.Алтанхуягийг баривчилж Сүхбаатарын талбай дээр олны өмнө ццазал
Зочин · 2015/01/07
сайханбилэг үүнээс өөрөөр сэтгэх чадваргүй амьсгаа юм байна л даа