Хөрөнгө оруулалтгүй Монгол "иргэддээ" хамаг ачааг үүрүүлэв
2015/01/08
Улс төрчид сандал суудлын бялуугаа хуваах найраа арай хийж дууссан. Өдгөө энэ оны төсвийн тодотголоо хэлэлцэж суух хооронд "доллар" толгой дээр гарлаа.
Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш өссөөр байна. Шинэ он гарсаар ам.долларын ханш 1896 төгрөгөөс 1928 төгрөг болж, 32 төгрөгөөр өсөв. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна. Харин Монголбанкны зарласан ханш 1924 төгрөгтэй тэнцлээ.
Ноён ногооныг 2000 хүрэхэд хэн ч гайхаж, бас хашгирахаа болих вий дээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ хоёр мянга хүрэхэд ойртлоо.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрэхэд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсч байсан. Гэхдээ 2013 онд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурахад эдийн засаг 11.7 хувиар өссөн. Тэгвэл 2014 онд ч бас хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар 845 сая ам.долларт хүрчихлээ. Эдийн засгийн өсөлт 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 7.4 хувиар өссөн аж.
Улстөржид эдийн засгаа хүндэрсэн гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэгвэл Оюутолгойгоо хөдөлгөж хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтаа нэн түрүүнд оруулж ирэх зүйн хэрэг. Төв банк мөнгөний бодлогоо чангалж чадах эсэхээс мөн их зүйл шийдэгдэнэ.
Өнөөгийн төрхөөр ард иргэдийн нуруун дээр ачаа нэмж эхлэлээ. Өнгөрсөн сард орон сууцны айл өрхийн цахилгааны үнийг нэмсэн. Тэгвэл энэ удаад дулааны үнийг 15 хувиар нэмэхээр болжээ. Дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм. Тухайлбал, 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр тооцохоор болжээ. Ийнхүү улсын эдийн засаг хүндрэлд орсоны хор уршигийг иргэд л үүрч байна гээд хэлчихэж буруутахгүй. Ам.долларын ханш чангарна бараа, бүтээгдэхүүний болоод цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ иргэд өнөөх ачааг үүрнэ. Хөөрхий тэр иргэдийн цалин харин ирэх онд ганц ч төгрөгөөр нэмэгдэхгүй.
Х.Даваа
Зочин · 2015/01/12
хэдэн хүн тэжээж иргэдээдээ үйлчилж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд рүү сүүлийн хэдэн жилийн татвар мэтээр дайрч амыг нь барих, төрөөс төрүүлэх тэр бумтнуудынхаа мөнгийг босгох бодлогоо төр хэрэгжүүлж дунд ту******лтнуудаа ташуурдаж байна. тэднийх нь үнэнчийг яанаа иргэдэд үнэнчээр үйлчилдэг жижиг аж ахуйн нэгжүүдийг амыг нь барьж амьдралаас нь салгавал тэдний хүсэл биелэх бололтой. иргэдэд амьдралд нь арай хэрэг болоод байх шиг харагдасан приус машины татварыг 3 дахин нэмдэг нь бас амьдрал нь сайжирчих вий үзлийнх нь илэрхийлэл болж байна даа
Зочин · 2015/01/09
хүүхдүүдээ 28000$ сургуульд явуулахаа болиод ардын хүүхдүүдтэй сурга.тэр их үнэтэй бензин мангас шиг иддэг жипээ зараадприус уна.ромын пап, английн хатан хаан цэвэр агаараа бодоод хэрэглэж болоод байхад манай 76 эх оронч бай л даа
Зочин · 2015/01/09
80 м.кв. -аас дээших нь 80-120 м.кв. гэх мэтээр шатлах л ёстой байхдаа.
Зочин · 2015/01/09
Тийн ш дээ. Дундчуул л гэж байна жижигхэн ТҮЦ-ч байхгүй л байгаа ш дээ. Ихэнх нь. Өөрснөө идчихээд яасан ичдэггүй юм. Ард түмнээрээ тоглож ханахгүй нь уу? ******сайн улстөрчид. Өчнөөн тэрбумын хөрөнгөтэй байж ядахнээ 2 жилдээ та нар цалингаасаа татгалзаж чадахгүй юу.
Зочин · 2015/01/09
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2015/01/09
Баянзүрх дүүргийн 36-р хороонд орших Олимпик виллажийн 200 дугаар байрны 9 сарын тооцоонд 116-220 дугаар айлын тооцоо зөрүүтэй байгааг оршин суугчид нь шалгаж үзнэ үү? Залруулга хийнэ гээд одоо хүртэл залруулахгүй байгаа тул оршин суугчдад анхааруулж байна. Утас 99239658
өндөр болгох ну · 2015/01/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮