Тэр эмэгтэйг над шиг амьдрал бүү туулаасай гэж хүсч байна
2015/01/08
Би одоо 30настай ганцаараа хүүхдээ өсгөж ажил амьдралаа авч яваа эмэгтэй. Нөхөр бид 2 маргалдаад өнгөрөх зүйлийг томруулж буулт хийж өгөхгүй байсаар үл ойлголцлоосоо болж салсан. Салаад 3 жил гаруй хугацааг үдэж байна. Харин өнгөрсөн хавраас би нэг залуутай танилцсан юм. Түүнтэй хааяа даа уулздаг байлаа. Гэхдээ би хүүдээ хойд эцгийн царай хэзээ ч харуулахгүй гэж боддог. Энэ залууг анх хараад дурласан. Гэхдээ саяхан би гэр бүлтэй гэдгийг нь мэдлээ. Түүнтэй ахиж уулзахгүй байхаар шийдсэн. Би нэг л шийдсэн зүйлээ мартаж хаяж орхиж хийж сурсан зантай болохоор түүнд баяртай гэдгээ хэлсэн. Би адилхан эмэгтэй хүн тэр эмэгтэйг өөр шигээ амьдрал бүү туулаасай гэж хүсч байна. Түүндээ дэндүү их дассан ч чамайг явуулах хэрэгтэй. Амьдралд нь аз жаргал хүсье. Би хэзээ ахиж амьдралдаа эр хүнийг оруулахгүй.
Crystal · 2015/01/09
Би тэр хүнд ч бас энэ үгийг хэлмээр байна. Баяртай ..
өндөр болгох ну · 2015/01/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮