Сайдын гэр “Хатагтай” эмнэлэг рүү уруудаад л ...
2013/05/24
Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг хувь хүн талаасаа нээлттэй хүн гэлцдэг. Түүнийг найз нөхөд нь эд хөрөнгөд шуналгүй, дээр үеийнхээр бол энгийн л амьдралтай сэхээтэн хүн гэдэг юм билээ.
Тэрээр анагаахын оюутан байхдаа номын сан, ном хоёроос салаагүй аж. Ямар сайндаа л ангийнхан нь түүнийг “томоотой Удвал” гэж нэрлэдэг байжээ. Одоо тэрээр Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаал хашдаг ч бусдын л адил амьдардаг юм байна. Н.Удвал сайдынх III- IY хорооллын 22 дугаар байранд оршин суудаг бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг төрийн тусгай хамгаалалтад аваад байгаа энэ үед тус байрыг хамгаалж байгаа ажээ. Энэ талаар байрны оршин суугчид ярихдаа, “ манай сайд энд амьдардаг шүү дээ. Энүүхэнд “ Хатагтай” эмнэлэг байдаг юм. Тэгээд л бид сайдын гэрийг зааж өгөхдөө “ Хатагтай” эмнэлэг уруудаад л гэж хэлээд өгдөг. Сайд сонгуульд нэр дэвшиж байгаа болохоор бид төрийнхөө хамгаалалтыг давхар л аваад байгаа хүмүүс дээ” гэцгээж байв.
Т.Заяа
Зочин · 2013/06/04
Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бу******д худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна
Зочин · 2013/06/04
Хүн хүнээ хүндэлдэг нийтэч сэтгэл, Монголын уламжлалт нандин ёсыг дахин сэргээн хэвшүүлэх, хүүхэд залуучуудын ёс суртахууны хүмүүжлийг онцгой анхаарч, шинэ шатанд гаргаж чадна гэж бодож байна