Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо.

2014 онд ы эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино 433,544,502 төгрөгийн ашиг орлого олсон бол гэр бүлийн жүжигчид болох Одончимэг, Бархүү нарын зохиолыг бичсэн “Танхай тээгч” кино ганцхан долоо хоногийн дотор 150 сая төгрөгийн ашиг орлого олсон нь энэхүү жагсаалт гарсанаас хойшхи хамгийн содон үйл явдал болоод байна.

Snapshot_2015-01-10_145907