Миний амссан зовлонг амсах бүсгүйг өрөвдөж байна
2015/01/12
Бүсгүйчүүд минь дээ... миний гаргасан алдааг та нар минь битгий давтаасай гэж бодсондоо энэ захиаг бичиж сууна. Би хүүхдийнхээ эцэгтэй 2 жил гаран үерхэж байгааднэг гэрт орсон. Хамт амьдарч байхдаа сайндаж, муудаж, бусдын л адил байсан. залуу хосууд л болосн хойно мөнгөгүй, асуудал гарна, яаж ийж байгаад л тэвчээд гардаг байсан. харин байр сууриа олоод нийгэмд танигдахын хэрээр нөхөр маань ууж идэх нь ихсэж тэр хэмжээгээр надад гар хүрэх болсон. Нилээн хэдэн удаа араар тавьж жоохон жоохон охид залгаж зай бол гэж сүрдүүлж ч байсан. Тэр бүрт би хүүхдээ бодож тэвчин, өөрийгөө арчилж, улам л сайн эзэгтэй, ээж болохын төлөө хичээлэг байсан. Түрүү жил нөхөр намайг зодож байгааг харсан хүү минь 10 настай ч гэсэн аавынхаа энэ байдлыг үзэн ядаж намайг өмөөрч гэрээсээ гарсан. жил илүү бид 2 гэртээ хариагүй. Тэр гэрээс өмссөн хувцастайгаа гараад өнөөдөр бид 2 муудсан зүйлгүй л байна.
Нөхөр хүүхдээ нэг ч удаа яаж байна гэж асуугаагүй хэрнээ өнөөдөр эхнэртэй хүүхэдтэй болж байгаа гэдгээ дуулгах гэж залгалаа. Намайг гэрээс ирж өөрийнхөө юмнуудыг ав гэнээ. Хүүхдийнхээ эцгийг сайн явж байгааг дуулах сайхан байгаа ч миний амссан зовлон, тарчлааныг дахин өөр нэг бүсгүй амсана гэж бодохоор л гол харлаж, өрөвдөж байна. Болдог бол битгйи гэж хэлмээр санагдсан.
Нэгэнт жоохон хүүхдэд тэгж хэлээд хэлээд нэмэргүйгээс цааш хэлээд ч яахав. Энд л захиа бичиж сууна. Бүсгүйчүүд минь хүнтэй нөхөрлөж, дотносож болно. Гэхдээ яагаад тэр хүн өмнөх амьдралаасаа татгалзсан, эмэгтэй хүн яагаад 12 жилийнхээ амьдралыг үрэн таран хийж гэр бүлээ цуцлуулж байгааг ядаж нэг бодож үзээч дээ. Өмнө нь гэр бүлтэй байсан хүнийг эрүүл ухаанаар яагаад салав гэдгийг бодож үзэж хамтын амьдралаа эхлүүлээрэй л гэж хэлмээр байна.
Зочин · 2015/01/14
ёстой зөв эр хүн урд нь ямар байсан яг тийм л байдаг би ч гэсэн эхнэрээсээ салсан хүнтэй сууж ийм зовлонг үзсэн. тэгээд л маш хурдан салж өөрийгөө аварсан
Зочин · 2015/01/14
zov shu , bosduushtai
Зочин · 2015/01/14
er hvn bolgon tiim baidgui ymaa shvvmjleldee bvgdiig bvv hamruul teden dund chine sain er hvn gj bdin. bi er hvnii huwid iim *****iin zviliig vzej chadadgui.zahianii ezend ts****diin amidrald in hamgiin sain sxan bvhniig hvsen yrooydahin 1 er hvnd itgeed vzeerei ene bol beleg
Зочин · 2015/01/13
Нэг эмэгтэй өөрийнхөө хүүхэдтэйгээ сайхан амьдарч чадаагүй хүн,дараагийн эмэгтэйтэй жаргалтай байж чадахгүй.нүгэл нь нүдээрээ гарна.одоо сууж бгаа нь ч адилхан өөдлөхгүй эмэгтэй
Зочин · 2015/01/13
IH hurald orgon barisan Ger buliin huuliig Bymbatsogt, Dorilogjav nar yuagaad tatsan yum be.Ger buliin batalgaanii une tseniig, busdiin ger bul uimuuldeg zambaraagui emsees yuaj hamga**** ve.
Зочин · 2015/01/13
Ter ***** ohiduud n bolioche teglee gd ta nar yu hojhiin be suuj bga hvvhen n ch snaa vzehgv shde
Зочин · 2015/01/13
tiim shvv. echvvdee ta nar ch gesen bodox l xeregtei. exner chin bsan ter bvsgui bish yumaa gexed vr xvvxed gedeg chin uidaad xaydag togloom bish shvv, xezee negen tsagt ooriin xiisen nvgliin toloosiig xed daxin nuglaj tolox bolno gedgee uxamsarlax l xeregtei.
өндөр болгох ну · 2015/01/13
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮