Хадмуудаас илүү манай эцэг эх биднийг ердөө ойлгохгүй юм
2015/01/13
Би одоо 3 сартай хүүхэдтэй. Хүүхдээ 20 хоногтойгоос нь эхлээд би хөдөө гэртээ ирж нөхөр хүү бид 3 сардаа 2-3 уулздаг болсон. Хүүхэд хэд хэдэн удаа өвдөөд би бараг нэг сар эмнэлэгт байлаа. Ганц бие ээж шиг л ганцаараа өсгөх үнэхээр хэцүү юмаа. Бачуураад үхэх гээд. Хэд хэдэн удаа нөхөртэйгаа муудаад авсан. Тэгээд ашгүй бид 3 тусдаа гарах боллоо. Тэгсэн ээж аав маань хадмууд бэр гуйгаагүй гээд явуулахгүй. Явмаар байвал битгий ирээрэй. Ирвэл нэг мөсөн салаад ирээрэй гээд байх юм. Би бүүр жирэмсэн байхаасаа эхлээд гуйгаарай гэж өөрөө гуйх шахсан боловч гуйхгүй юмаа. Ямар манай нөхөр гуйх биш. Хадмууд гуйхгүй байхад биднийг тусдаа амьдар гээд байх юм. Өнчин хүүхэд, бэлэвсэн эхнэр шиг болгох гэж байгаа ээж аавыгаа ойлгохгүй юм. Манай гэрийнхэн нөхөрт маань дургүй. Хадмууд надад дургүй. Яамаар ч юм дээ. Зөвлөөч. Би яаж гуйлгах вэ? Яаж сэтгэлд сэвгүй тусдаа гарах вэ? Хадмуудаас илүү манай эцэг эх биднийг ердөө ойлгохгүй юм.
oyuna · 2015/01/19
2 taliin aav eejteigee 2ula sain zuvlu uree hairladaggui hen baihav ted zaluu nasaa hezee ch martahgui oilgoh l bolno ehiin sanaa urd unen ug shu sain yrilts hundetgeltei handaarai
Зочин · 2015/01/16
Chi chin yaasan sonin gar vee? Hunii etseg eh l Bolson hoino ohin uree ner turteihen shig Ber guilgahiig bodolgui yaahav Dee? Une tsenetei bj sur!!! Enend chin Eej aavii chin buruu baihgui. Chi ch chi!
Зочин · 2015/01/16
дээр үед цус ойртохоос сэргийлж эцэг эх нь хүүдээ холоос бэр гуйж өгдөг байсан. Одоо өөрсдөө мэдээд ханилж байхад заавал бэр гуйх гэж ёс үйлдсэн эсэх чухал биш байхаа. Эцэг эхүүд татгалзаад байгаа бол та хоёрт л асуудал байна даа.
Зочин · 2015/01/14
ymarch aaw eej ohinoo etseggui huuhedtei ywuulahiig husmeergui ym da, 2tal chin biysed chin durgui bl hetsuuma, ymartai ch hoorondo ewtei bj biy biyde hairtaiga urgelj helj bj huuhed unchirj bolohgui gedegiig nuhurtu sain suulgaj uguh heregtei..
Зочин · 2015/01/14
Манай найз охидууд лав жирэмсэн болчоод төрөхөө дөххөд хадмууддаа мөнгө өгч байж, гуйлгаж байсан.
Зочин · 2015/01/14
эцэг эхийн зөн гэж байдаг Танай нөхөрт ямар нэг но байгаа
fyfds · 2015/01/14
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үНэ: 22 000₮