"Монголоороо сэрэхүй" төв нээгдэх гэж байна. Энэхүү төвийг Дуучин СТА Г.Эрдэнэчимэгийн санаачлагаар монголдоо анхлан бий биелэгээ, уртын дуу, монгол бичиг, монгол баясгал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. 

Тус төвд "Язгуур" хамтлагийн ахлагч н.Баянжаргал  уртын дууны багшаар ажиллах гэж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн нэгдэх өдрөөс сургалт нь эхлэх гэж буйг дуулгалаа. 


Уртын дууны ач холбогдол нь дуулж буй хүн өөрийн эрчим хүчээ бусдад өгч шуранхайлах үед буюу “Aй хү” гэсэн авиагаар өөрийн эрчим хүчийг илүү их болгон нөхөж авдаг.

 

"Монголоороо сэрэхүй" төвийн сургалтанд сурахыг хүсвэл та бүхэн "Хөх нуруут" рестораны байранд очиж уулзах боломжтой. Мөн 91076666, 90094556 утасны дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.