Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн "Шууд ардчилал" Бор-Өндөрт хэрэгжиж байна
2013/05/26
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр хур дагуулж очсонд нутгийн иргэд бэлэгшээж байлаа. Бор-Өндөр нь аймгийн нэгэн баг байснаа саяхан сумын статустай болжээ. Сум болоод анхны орон нутгийн сонгуульд оролцохдоо АН-аас нэр дэвшсэн 21 хүнийг бүгдийг нь ИТХ-д сонгосон нь онцгой байлаа. Үүгээрээ ардчилалд тууштай байгаа ард түмэн юм байна. Бор-Өндөрчүүд сумынхаа шинэ удирдлагууддаа бүрэн итгэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажуулах хэлж байлаа. Борөндөрчүүдтэй хийсэн уулзалт дээр Ц.Элбэгдоржийг дэмжин оролцож байгаа, ардчиллын нэртэй зүтгэлтнүүдийн нэг Даваадоржийн Ганболд хэлэхдээ "Ардчиллынхныг төрд сонгосон монголчуудын ажил амьдрал бүхлээрээ өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд эрчимжлээ, авлигалчид айдаст автаж төрийн мөнгөнөөс гараа татаж эхэллээ, энэ бүхэнд эрч хүч өгч, дэмжиж, өмөг түшиг болж яваа өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ сонгуулиар дэмжих нь Монголын хувь заяаны хэрэг шүү" гэсэн юм.
Бор-Өндөрийн төмөр замын өртөөний жижүүр Ц.Байгальсайхан "Таны дэмжлэгээр ашиг сонирхолын хууль батлагдсан гэж ойлгож, танд баярлаж явдаг. Үүн шиг ямар хуулиудыг цаашид батлуулах вэ" гэж асуусан юм. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Хууль, Шүүхийн засаглалтай холбоотой 22 хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Үүнээс зургааг нь УИХ-аар батлуулж чадсан. Одоо үлдсэнийг нь батлуулах зайлшгүй шаардлага бий" гэсэн юм. Түүний Бор-Өндөрчүүдийн сэтгэлд хүрсэн нэг үг бол "Би их эрх мэдэл цуглуулсанаараа биш харин ард түмэндээ хэр их эрх мэдэл өгөв гэдгээрээ Ерөнхийлөгчийн ажлаа дүгнэнэ" гэсэн үг байлаа. Үүний баталгаа нь түүний Ерөнхийлөгчийн хугацаандаа эхлүүлсэн "Шууд ардчилал"-ын үр дүн орон нутагт хэрхэн ирж байгаа үйл яюц юм. Энэ жил Бор-Өндөр суманд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирж байгааг Бор-Өндөрийн иргэд өөрсдөө юунд зарцуулахаа захиран мэдэх болсон нь "Шууд ардчилал" гэж тэд үзэж байгаа ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Би ард түмэндээ хэр их эрх мэдэл өгсөнөөрөө өөрийнхөө ажлыг дүгнэнэ" гэсэн энэ мэт олон ажлаар батлагдаж байгааг Бор-Өндөрийнхөн ярьж байлаа.
modular homes u · 2013/06/05
flrzqe Im grateful f the article post.Thanks Again. Much obliged.