Төрт ёсны баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдийг төрийн наадамд барилдуулах хэрэг байна уу
2015/01/17
Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн баяр энэ сарын 13-нд боллоо. Монгол төрийн Үндсэн хуулиндаа хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан Бөхийн өргөөнд болж хүчит 224 бөх зодоглосон.
Уг барилдаанд Д.Рагчаа гарьд, Д.Баасандорж заан нарыгэс тооцвол бараг л залуу бөхчүүд зодоглосон гэхэд хилсдэхгүй.Долоо хоног бүр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан шиг юм боллоо. Өнөө цагийн бөхийн өнгө жавхаа болсон залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд нарын шуугиулж барилддаг хүчтэнүүд бүгд зодоглосонгүй.
Шинэ Үндсэн хуулийн ой бол төрт ёсны том баяр. Энэхүү баярт зориулсан барилдаан нь улсын наадам, цагаан сар, Тусгаар тогтнолын ой буюу арванхоёрдугаар сарын 29-нд болдог Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дараа орно. Эрэмбэ ёсоороо дөрөвдүгээрт бичигдэнэ гэсэн үг. Гэвч Монгол төрийнхөө хүндэтгэлт энэхүү барилдааныг бөхчүүд үл тоож, огтхон ч анхаарч үзсэнгүй. Харин Үндсэн хуулийн уламжлалт барилдаанаа үзэх гэж олон түмэн Бөхийн өргөөнд цагаан сарын баяр шиг л цугласан байна лээ. Үнэхээр бөхчүүд бэртэл гэмтэлтэй байв уу, Үндсэн хуулийн барилдаан цагаасаа эрт эхлэв үү гээд олон асуулт тулгарсан. Эл бүгд аварга, арслангууд зодоглоогүйн шалтгаан болсонгүй ээ. Залуу аварга С.Мөнхбат ханиад хүрсний улмаас, арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба нар бэртлийн улмаас барилдаагүй гэх мэдээлэл байна. Монголын ард түмэн ямар ч үед бөхчүүдээ дээдэлж, байгаа бүхнээ тэдэнд барьж гүйдэг. Сумынхаа нэрийг улс даяар гаргалаа хэмээн хөлстэй нүцгэн харчуулд дотор нь төөрмөөр олон өрөө тансаг байрууд, том том жийп машины түлхүүр атгуулдаг. Гэвч бөхчүүд ард түмнийхээ их хайр хүндлэлийг дааж чаддаггүй нь харамсалтай. Ард түмнээ басамжилж, дор үздэгийн нэгэн баталгаа нь Үндсэн хуулийн барилдаан боллоо. Аль нэг мөнгөтэй компанийн нэрэмжит өндөр бай шагналтай барилдаан байсан бол бөрхчүүд юун бэртэл гэмтэл, ичихгүй бүгд зодоглоно доо. Тэр жил түрүүлсэн бөхийг автомашинаар байлах нэгэн компанийн жижигхээн барилдаанд улсын цолтой нөхдүүд Бөхийн өргөөнд багтахгүй шахамж цуглаж, хөгшин залуугүй бүгд зодоглож байсныг санах юм. Гэхдээ тэдний барилдахыг буруу гэсэнгүй. Гол учир нь өндөр бай шагналтай наадамд зодоглоод төрт ёсныхоо баярыг дорд үзэж буйд өмнөөс нь харамсаж байна. Аливаа баяр наадамд зодоглон, ард түмнээ цэнгүүлэх нь бөхчүүдийн ажил. Төрт ёсныхоо баяр буюу Үндсэн хуулийн ойд бөхчүүд ажлаа хийсэнгүй. Тиймээс төрт ёсны баяраа дорд үзэж буй бөхчүүдийг төрийн их наадамд зодоглуулж мандуулах хэрэг байна уу. Хэдэн хөлстэй нүцгэн нөхдөд Монголын төр цол хэргэмийг нь гүн хүндэтгэлтэйгээр өгч, түмэн олноороо шагшин магтах хэрэг байна уу даа.
С.АЛТАНЦЭЦЭГ
Зочин · 2015/01/25
barildax es barildax ni bux xunii xubiin asuudal xarin xuraldaa bi xojigddog xun geed geed zogsoj baigaa gishuunee l ter turiin xuuliaraa arga xemjee abch uz
Зочин · 2015/01/20
ergui dagz we
Зочин · 2015/01/20
deeduul ni huulia dagahgui yum chini ene barildaan ni yamar une tsene bh vee dee
Зочин · 2015/01/19
Vnen
Зочин · 2015/01/19
үндсэн хуулийн үнэ цэнэ нэг иймэрхүүл байна ш дээ, тоодог мэддэг, дагадаг мөрддөг төр гэж байхгүй байхад, бөхчүүд яамай байна аа, барилдах эсэх нь тэдний эрх шүү дээ, тэгээд ч бөхчүүдийг битгий заваан улс төрлүү оруулах гээд бай, одоо сүүлдээ, тийм барилдаанд барилдсангүй тэрийг дэмждэг юм байна гээд балайраад унана даа, улс төржиж улс орноо хуваадаг хийх ажилгүй хэдэн ********ууд энэ улс орныг самрах гээд байна даа, бөхчүүд минь, ийм заваан явуулгаас хол байгаарай, барилдах эсэх нь та нарын л асуудал шүү дээ, ямар төрийн өмнөөс ажил хийдэг хүмүүс биш д
Зочин · 2015/01/18
tom bohchyyd bai ***gnalaa goldog boljee deer yed tsai hadag ogdog baisan gesen odooch .tsai hadag ogch dabaanii mongiig l ogoh bolomjtoi tsai hadag bol ideenii deej barildah dur sonirholtoi zaluus zondoo bha,
Зочин · 2015/01/18
Ta buhen http://theweeklyjob/?id=322749 link hayagaar orj burtguulen 25$-g uuriin bolgooroi. Tand amjilt.