Зарц шиг байгаад байхад улам даврах юм
2015/01/21
Сайн байна уу? Та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Манай хадмууд хажууд ойрхон амьдардаг юм. Тэгээд нөхөр хүүхэд бид гурвын амьдралд их оролцноо.
Мөнгө өгдөг, байр, машин авч өгсөн гээд тэгдэг юм уу байнга л амьдарлд оролцох юм. Тэгээд намайг загнах үедээ үглэж яншина, би нэгэнт нөхрөөсөө салахгүйгээс хойш хадам ээжтэйгээ муудаад яахав ээ гээд дуугүй өнгөрөөж байсан. Бид 2 хамт амьдраад 6 жил болж байна. Одоо ойр гарантай хүүхэдтэй. Хадмууд одоо хүртэл загнахдаа загначаад гэрийхээ ажлыг хийлгээд зарц аятай байогах гээд байх юм. Би анхнаасаа давраачихсан л даа. Саяхан намайг юу болоогүй байхад л ганц юм асуусны төлөө тэнэг мангараар нь дуудаад байх юм. Би тийм тэнэг мал биш. Хөгшин хүнтэй хэрэлдээд яахав гээд тэвчээд байхад давраад байна.
Одоо эх хүн болчоод ингэж хэлүүлж доромжлуулачаад гэрийнх нь ажлыг хийж өгдөг бэрүүд байдаг болов уу? хүнд тэвчээрийн хякгаар гэж байдаг шүү дээ. Миний тэвчээр алдраад байна. Одоо яаж харьцах уу? Нөхөрт хэлэхээр тоохгүй юм. Сүртэй ш дээ хөгшин хүн ш дээ. Өнгөрөөчөөч гээд л ээжийгээ өмөөрдөг юм. зөндөө л дуугүй өнгөрөөлөө. Нөхөр бид 2 хоорондоо асуудалгүй байж хадам ээжээс л болж асуудал үүснэ. Хэцүү байна яах вэ? Ухаантай ээжүүд минь ухаантай зөвлөгөө өгөөч юу гэж харьцаж юу гэж хэлж энэ асуудлыг зогсоох вэ?
Зочин · 2015/01/26
Хөгшин хүнтэй юу ярихав дээ. Чи хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хий. Тэгвэл хүнтэй хэрүүл хийх зав гарахгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүл. Юм унш, судла өөрийгөө оюуны хувьд завгүй байлга. Жижиг сажиг зүйлийг битгий тоо. Чамайг тэнэг гэж хэллээ гээд ямар тэнэг болох биш. Хэлж л байг
zochin · 2015/01/24
tevch itge hulee teghed yldag l ym bna lee.gehdee.durguigee shuud hel...hereldsench yadgiin er n...
Зочин · 2015/01/23
Миний дүү зүгээр л тусдаа амьдар, чи хүүтэй нь суусан болохоос ээжтэй нь суугаагүй, аливаа эхнэр нөхөр хоёр бие биенийхээ ааш занд дасах гэж дор хаяж арваад жил болж байж баргын зүйлийг нь өнгөрөөж сурдаг, тийм байхад дээр нь ээжийнх нь зан аашинд таарах гэж чи хичээх хэрэггүй, хэрвээ нөхөр чинь ийм тохиолдолд ээжийгээ дагана гэвэл сал, түүнээс чи ээжийнх нь ааш нь таалагдах гээд байвал хайран цаг, хайран амьдрал болно. Битгий өөртөө лай хураа, өөрийгөө л бод, чи миний охин байвал ингэж л хэлнэ. Өөрөөр хэлбэл чи нөхөртэйгээ л учраа олох гэж шаналах ёстой болохоос биш гуравдагч этгээд бол чамд ямар ч хамаагүй, зүгээр л сайн байна уу тэгээд л боллоо. Тусдаа гар, гэрт ч хамаагүй, нөхөр чинь ээжээсээ тусдаа амьдрахгүй гэвэл чи хүүхдээ аваад яв
өндөр болгох ну · 2015/01/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан ваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/22
Eejees ni salgaj chadahgui nuhurtuu hairtai bolohoor ungiin demeer demnej yav.nahilzaj uav
Зочин · 2015/01/22
Настай хүн гээд байхаар давраад байдгийн байна лээ Одооноос гэрийн ажлыг нь бага багаар хийхээ болиод өөрөөр нь хийлгэ бас хэлэх гэснээ хэлж бай бэр ч гэсэн хүн юм чинь яадгийн ******тай нэр зүүнэ л биз тэгэж өөрийгөө стрессдүүлж байхаар хэлж байхгүй бол сүүлдээ сайн нэр ч зүйхгүйээ 1 л амидарна шүү дээ хүнийхээр байна гэж юу байдгийн
Зочин · 2015/01/22
Zugeer l xiixee bolichix. chadaxgvinee, xu***gvi baina geed l suuj bai. ooriinxoo bosogson owoixoog l tsewerle. busdiin owooxoi busdiinx l baidgiim. chi chin shine ger bultei ooriin gesen oron gertei amidraltai xun chi ooriinxoo amidrald l anxaarax n zvin xereg. chamaig ajil xiij ym tsewerlej ogsongvi gej law l noxort chin xowloxgvi baix. xerwee xowlloo geed noxor chin minii eejiin geriig tsewerleegvi geed chamruu dairwal ter asuudal shuuu. xadam eejuud ingej l baidag. zugeer l ooriigoo oilguul bi xussen vedee xiij xussen vedee xiixgvi bi xuwi xun gedgiig l sanuulj bai. etsest n xelxed chi XVN BOLGOND TAALAGDDAG 1$ BAIX ALBAGVI.
Зочин · 2015/01/22
xadmuudaasa xaraat bish bolj ogwol xolxon amidrax xetegtei.xamt ch uym ueswel oir bx tusmaa xadmuud amidrald orolzox ix bdag bx shv.dotroo xairladan xernee gadnaa xaraaj eroogood bx ni uy l boldoo
Зочин · 2015/01/22
хөгшин хүмүүс тэгж л байдгийн гаднаа тэгж байгаач дотор нь бол чи хамгийн хайртай шилдэг бэр нь шүү. өөрийнхаа ээж ааваас ялгаагүй хандаж бай
Зочин · 2015/01/22
Nohorteige aduudalgui bol minii duu tebch itge hulee tegbel chi y****