МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар өнөөдөр үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно
2015/01/22
Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид болох Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт өчигдөр эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө хүндлэл дүүрэн болж өнгөрлөө.
Түмэн олны талархалыг хүлээсэн тус тоглолтонд МУГЖ С.Жавхлан гэргий МУСТА Г.Эрдэнэчимэгийн хамтаар уригдан оролцож байгаа бөгөөд МУСТА Д.Амарсайхан, МУСТА Ж.Солонго, В.Баттулга, Б.Дуулим нар хослон дуулахын гайхам сайхныг мэдрүүлсэн юм. Иинхүү “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай...” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшсон зууны манлай хос дуучид маань үзэгч түмнхийхээ хүсэлтээр дахин нэг өдөр нэмж тоглохоор болжээ. Ингээд зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох юм.
Зочин · 2015/01/29
үнэхээр сайхан дуучид тэр тайзны соёл, үзэгчдээ болон өөрсдийгөө хүндэтгэж байгаа байдал нь энэ хоёрын хувюцаслалтаас л харагдаж байна. тэгэхэд сүүлийн үеийн дуучид арай л бишээ, ямар ч хувийн болон тайзны соёл байхгүй, шууд л гудамжинд өмсөж явсан хувцастайгаа дуулдаг. Залуучууд энэ сайхан дуучдаасаа үлгэр аваасай.
Зочин · 2015/01/23
bituu hun bn da ***n toglolt bolson yum shig bn