Халуун усны газрууд стандартын шаардлага хангасангүй
2013/05/27
Нийслэлд хотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн халуун усны газруудад өнгөрсөн хугацаанд аттестатчлал явууллаа. Энэ удаагийн шалгалтад зургаан дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдах байсан ч 34 нь ажиллаагүй болон засвартай гэх нэрийдлээр үнэлгээнд хамрагдаагүй аж.
Үнэлгээнд хамрагдсан газруудын 38 нь стандартын шаардлагыг 85 хувиас дээш хангаж, 55 газар стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэгдэв.
Шалгалтын явцад нийтлэг зөрчил ажиглагдсан нь үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний журам, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт шүршүүрээр тоноглосон өрөө байхгүй, галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан тухай зохих байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй, агааржуулалт хангалтгүй байжээ.
Шалгалтад хамрагдсан газруудын дийлэнх нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт авсан байна. Ц аашид нийтийн халуун усны үйлчилгээний журам, дүрмийг үлгэрчилсэн маягаар батлан гаргаж, мөрдүүлэх, ажлын байр орчин нь шаардлага хангасан тогтвортой ажиллах хандлагатай ялангуяа төвөөс алслагдсан хороодод үйл ажиллагаа явуулж байгаа халуун усны газруудыг төрөөс бодлогын хувьд дэмжин, тэднийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн халуун усны үйлчилгээ эрхлэгч нарт сургалт зохион байгуулах шаардлагатайг албаныхан онцолжээ.
Б.Чанцал
cool news · 2013/07/09
wlEToU I truly appreciate this post.Much thanks again. Fantastic.
jdan femme · 2013/06/04
Interesting write-up and a single which needs to be me extensively known about in my view. Your level of detail is very good and also the clarity of writing is excellent. I have bookmarked it f you personally so that others are going to be in a position to see what it is advisable to say. [url=http://jdan-femme2*.webnode.fr/]jdan femme[/url] jdan femme
Зочин · 2013/05/28
Хувиараа болон түрээсээр халуун усны газар ажиллуулж байгаа иргэдээ төрөөс дэмжиж хөнгөлөлттэй зээл тусламжанд хамруулах хэрэгтэй байна.
зочин · 2013/05/28
халуун усны газруудыг төрөөс бодлогын хувьд дэмжих нь зүйтэй.