Рок хөгжмөөр чимэглэсэн яруу шүлгийн анхны клип дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэхүү клип яруу найрагч Жадамбын Батцэцэгийн “Арвай буудай мэт” нэртэй шүлэг, “Хурд” хамтлагийн хөгжимчин МУГЖ Д.Отгонбаярын “Чамайг санана” хэмээх рок аялгууны хамтаар олны хүртээл болоод байгаа нь үзэгчдийн таашаалд ихэд хүрээд байна. Учир нь урд өмнө ийм яруу найраг, хөгжмийн хамтарсан клип гарч байгаагүй юм. Клип нь зураг авалт, эвлүүлгийн хувьд ч шинэлэг төдийгүй дэлгэцийн урлагт нэгэн содон хуудас нээлээ гэж хэлж болно.

 

 

 

 

 

 

 

 

Яруу найрагчид Ж.Батцэцэг нь 90-ээд оныхон буюу “Мөнгөн үеийн” яруу найрагчдын гол төлөөлөгчдийн нэг. Тэрбээр “Хойд шугуйн жимс”,“Намайг хүлээсэн он жилүүд” зэрэг шүлгийн хоёр номтой. Саяхан шинэ оны өмнөхөн тэрбээр уран бүтээлийн арвин ургацтай байж яруу найргийн “Амирлан” ном, “Солонгын найман өнгө” сэтгүүл зүйн номоо зэрэг хэвлүүлэн уншигдын гар дээр тавиад байна. Мөн анхны хоёр номоороо ухаалаг утасны апликшнь “Сонсдог ном” бэлтгэж цахим ертөнцөд тавих ажлаа эхлүүлээд байна. Энэхүү сонсдог ном нь цаг завгүй үргэлжлэх амьдралын хэмнэлдээ тохирсон нэн орчин үеийн шинэлэг зүйлийн нэг болоод байгаа юм.