Нийтийн тээврийн газраас Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориулан 16 хүртэлх насны хүүхдүүд тухайн өдөр үнэгүй зорчих юм байна. Мөн “Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, “Нийслэлийн тээврийн газар”, “Монголын сурагчдын холбоо” хамтран “Инээмсэглэл” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, кондуктар нарыг шалгаруулах юм байна.

Энэ хөтөлбөр нь “Инээмсэглэдэг автобус” нэртэй бөгөөд энэхүү арга хэмжээ нь ирэх сарын 10-н хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд нийт сурагч, хүүхдүүд хамгийн их инээмсэглэн хүндэтгэж, зөв боловсон харьцсан жолооч, кондуктар нарыг үнэлгээ өгч шалгаруулах юм байна. Сурагчид өнөөдрөөс үнэлгээний картаа авч байгаа тул өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгч зорчих нээ. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах, ямар нэгэн зүйлийг сайн муу гэж үнэлж чадах, мөн хүний хөдөлмөрийг үнэлдэг болоход илүү их тус дэм болсон арга хэмжээг санаачлан гаргажээ.

Я.Соёлоо