photo IMGS9204_zpsc3c72ed6.jpg

 

 

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн төслөө авч эхлэх гэж байгаа талаараа “Монгол уран бүтээл” үндэсний төслийнхэн мэдэгдсэн. Гэвч энэхүү төсөл яам нь татагдан буугдсан гэх үндэслэлээр өдгөө хэрэгжихэээ болив.

Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдсан, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн ч ажил хэрэг болохгүй нээ. Учрыг Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнхөөс тодруулахад "Төр мөнгөгүй гэсэн. Тэгээд төслийн санхүүжилт хийгдэхгүй" гэлээ.

Бүхэл бүтэн үндэсний хөтөлбөрийг эхлүүл хэмээчихээд өдгөө яам нь байхгүй болсон гээд санхүүжилт хийхгүй томоохон төслийг татаж байгаа нь тун харамсалтай. Өдгөө 5 тэрбумын төсвийг баталасан бол, монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох байлаа. Гэвч мөнгөгүй төрийн буянаар оюундаа соргог бүтээлийг тунгааж чадахгүйд хүрлээ.