АНУ-ын Лас Вегас хотод жил бүр болдог ирэх жилийн технологийн өнгийг тодорхойлдог CES 2015 үзэсгэн гайхалтай болж өнгөрлөө. Ирж буй онд хэрэглэгчдийн гар дээр ямар шинэ бүтээгдэхүүн, технологи очихыг харах боломжтой, шинэ эрч хүчийг бэлэглэх хамгийн шинэлэг, хамгийн сонирхолтой үзэсгэлэн гэж хэлж болно. Энэ үзэсгэлэнд 3600 компани, 170.000 үзэгч ирсэн, чанга дуу хөгжим хангинаж, шинэ технологиудаа гайхуулсан, толгой эргэм гэрэл чийдэн гялалзаж, супер том ТВ-үүдтэй том арга хэмжээ болжээ. Нэг бүтээгдэхүүн, технологийн дэвшил гэхээсээ илүү CES үзэсгэлэнгийн чухал хэсэг нь шоу өөрөө байлаа. Энэ салбарынхан нэг дор цуглаж, уулзаж, санал бодлоо хуваалцаж байгаа нь өөрөө гайхалтай байдаг.

 

Таблетийн хөгжил удааширч, компьютер буцаад хүчээ авч байна. Dell XPS 13, Lenovo LaVie Z, Asus Transformer Chi гэх мэт зөөврийн компьютерууд windows компьютеруудын сонголтыг илүү сайжруулж чаджээ. Эдгээр шинэ компьютерууд шинэ дэвшилтэт материал болох магнезиум литиум аллойн тусламжтайгаар урьд өмнө байгаагүй нимгэн, хөнгөн болсон байна.

Internet of Things технологи гэр ахуйн цахилгаан бараанд хэрэглэгдснээр энгийн цахилгаан бараа хүртэл шинэ дэвшилтийг бий болгож байна. Ухаалаг гэрийн шийдэл хөгжих энэ цаг хугацаанд томоохон өрсөлдөөн гарч ирж байна. Google-ийн Nest, Apple-ийн HomeKit болон Samsung-ийн Smart Things бүтээгдэхүүнүүд хүчтэй өрсөлдөж байна. Ойрын ирээдүйд таны гэрийн цахилгаан хэрэгсэл бүрт чип, мэдрэгчүүд суулгагдах болох нь ээ. Харин энэ хугацаанд уламжлалт цахилгаан барааны загвар дизайн сайжирч байгаагийн нэг жишээ нь Солонгост Samsung-ийн хоёр хаалгатай цахилгааны зуух моданд ороод байна. Мөн LG-ийн гаргасан ухаалаг угаалгын машин нь хоёр угаалгыг нэгэн зэрэг хийх боломжтой болгожээ.

 

3D принтерүүд хурдтай хөгжиж байна. Үзэсгэлэн дээр газар сайгүй удирдлагатай онгоц нисч байсантай адилаар хаа сайгүй 3D принтер хэвлэж байлаа. Intel-ийн CEO Brian Krzanich-ийн хэлсэнээр энэ удаагийн үзэсгэлэнгийн томоохон хэсэг нь 3D принтер болон удирдлагатай онгоцны технологи байлаа.

 

Утасгүй, өндөр чанартай дижитал аудио төхөөрөмж хөгжмийн технологийг шинэчилж байна. Bluetooth болон wifi технологиуд хөгжмийн төхөө­рөмжийн кабелийг таслаад олон жил болж байгаа ч CES 2015 дээр урьд урьдаас илүү “утасгүй” бүтээгдэхүүнийг санал болгожээ. Bluetooth спикер, чихэвч эсвэл олон өрөөнд зэрэг ашиглах аудио төхөөрөмж гэх мэт үйлдвэрлэгч бүр л утасгүй холболтонд гол анхаарлаа хандуулсан байна.

 

Ухаалаг цагнууд илүү эрүүл мэндэд ээлтэй болж байна. Хэрэглэгчдийн хүлээж байсанчлан шинэ ухаалаг цагны загварууд технологийг чухалчилахаас гадна гадна харагдах байдал, загвар дизайн дээр ихээхэн анхаарал тавьжээ. Эрүүл мэндийн үзүүлэл­түүдийг хянах функцуудыг агуулах болж, алхалт тоолох, даралт хэмжих гэх мэт үйлдлийг хийдэг болсон байна. Internet of Things гэрийг ухаалаг болгож байгаатай адилаар эрүүл мэндэд чиглэсэн олон технологиуд олноор гарч модонд байна.

 

Гэхдээ л ТВ-үүд үзэсгэлэнгийн гол бүтээгдэхүүн болж, ихэнхи талбайг эзлэсээр байна. Энэ үзэсгэлэнгийн гол сэдэв илүү том, илүү дүрслэл сайтай ТВ дэлгэц байсаар л байна. 4K телевизор хэдийнэ албан ёсоор стандарт болсон ба ихэнх технологи өнгөрсөн оны үзүүлэлтүүд дээр тулгуурласан (OLED, quantum dots, ultrawidescreen, curved screen, HDR, 8K гэх мэт) байсан хэдий ч үйлдвэрлэгчид дүрслэлийн чанар, контраст харь­цаан дээр илүү анхаарал тавьж ажилласан байна.