Мисс Х.Баярмаа нүцгэлнэ гэж хэлээгүй
2013/02/04
Энэ удаагийн “Mobile news”-ээр хошин урлагийн "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин, Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцсон Хүсэлбаатарын Баярмаатай ярилцаж “Мисс Х.Баярмаа нүцгэлнэ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.
Түүний ярьснаар бол би хэзээ ч энэ тухай бодож байгаагүй юм байна. Тэгээд ч урлагийн хүн бүр нүцгэлж байж бусдад таалагддаг гэдэгтэй би санал нийлдэггүй, үнэхээр сайн уран бүтээлч бол хүссэн хүсээгүй од болон гарч ирдэг байх гэж би боддог хэмээлээ.
Ийнхүү урлагийнхан дундаа сор болон гялалзаж яваа залуу жүжигчин маань тун зарчимч нэгэн гэдэг нь ярилцлагаас ойлгогдож байсан юм.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш