Шинэ принтер худалдан авахаасаа өмнө доорх зөвлөгөөг заавал уншаарай
 

Өөрийн хэрэгцээнд тохирох зөв принтерээ сонгон авах нь тийм ч түвэгтэй ажил биш. Төрөл бүрийн хэрэгцээнд тохируулсан хэд хэдэн төрлийн хэвлэлийн технологи байдаг. Принтерүүд зөөврийн зориулалтаас эхлэн мэргэжлийн фото зурагчдад зориулсан, илүү мэргэшсэн түвшний олон үйлдэлтэй принтер гээд олон төрлийн үйлдэлтэй, хэмжээ, жинтэй принтерүүд байдаг. Үүнээс гадна хэвлэх нарийвчлал, хурд гэх мэт олон үзүүлэлтүүд байдаг. Зөв төхөөрөмжөө сонгохын тулд та өөрийн хэрэглээний төрлөө тодорхойлох хэрэгтэй

ТА ЯМАР ТӨРЛИЙН хэрэглэгч вэ?

Гэрийн хэрэглэгч

Гэрийн хэрэглэгчийн шаардлага маш өндөр. Төхөөрөмжөөрөө ном, тайлан, сонин гэх мэт бүх л төрлийн хэвлэмэл материалыг бага зардлаар гаргахыг хүсдэг. Тийм учраас хамгийн сайн сонголт бол олон төрлийн үйлдэлтэй, хямд үнэтэй буюу жижиг оффис гэрийн хэрэглэгчдэд зориулсан шингэн хортой өнгөт принтер байна. Ийм төрлийн принтерүүд ойролцоогоор 200,000₮-өөс эхлэсэн үнэтэй байдаг ба вэб холболт, үүлэн хэвлэлт, мэдрэгчтэй дэлгэц гээд олон давуу талуудыг агуулж болдог.

Оюутан

Бие даалт, дипломоо бичих гэж байна уу? Олон хуудас текст хэвлэх лазер принтер тохиромжтой. Хувийн хэрэгцээнд тохиромжтой лазер хар цагаан принтер ойролцоогоор 110,000₮- өөс үнэ эхлэх ба нэг хороор хэвлэх хуудасны тоо шингэн хортой принтерийг бодвол илүү байдаг нь таны явцын зардлыг хэмнэж өгнө. Хувилах, факс илгээх, сканердах нэмэлт хэрэгцээтэй хэрэглэгчид олон үйлдэлт лазер принтерийг санал болгож болно.

Гэрэл зурагчин

Дурын шингэн хортой өнгөт хэвлэгчээр гэрэл зурагаа хэвлэж болно, гэхдээ илүү мэргэжлийн хэвлэлтийг хүсвэл илүү олон өнгө салгалттай мэргэжлийн зориулалттай принтерийг сонговол зүгээр. Гэрэл зургийн студидээ чухал хөрөнгө авч тавих гэж байгаа бол хэвлэх хорны үзүүлэлт, хэвлэх боломжтой цаас, өнгөний менежмент хийх түүл болон цаас татагч замуудыг сайтар судлах хэрэгтэй.

Жижиг дунд бизнес

Жижиг дунд бизнесийнхэн нэг төхөөрөмжөөр олон үйлдэл хийх сонголт хийвэл илүү ашигтай. Зай бага эзлэх, лазер эсвэл шингэн хортой загварууд нь факс илгээх, хувилах, сканнердах гэх үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Нэмэлт боломжууд болох цаас хоёр талаараа татагч, хоёр талаараа хэвлэх, утасгүй сүлжээнд холбогдох гэх мэт ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үйлдлүүдтэй байж болдог.

Томоохон байгууллага

Томоохон байгууллагын хувьд их хэмжээний хэвлэх, хувилах шаардлагатай, илүү хурдан процессор, санах ой шаардлагатай байдаг. Минутанд 20-35 хуудас хэвлэх хүчин чадалтай, үйл ажиллагааны зардал бага зарцуулах, сүлжээнд ажилладаг, хорны нэг удаагийн хэвлэх тоо өндөр, цаасны багтаамж өндөртэй хэвлэх төхөөрөмж буюу хувилагчийг сонгох нь зөв сонголт болж чадна.

Лавлах утас: 75753535

www.pc-mall.mn

http://www.facebook.com/PCmallOfficial