Хоёрдугаар сарын өрнийн дэлгэрэнгүй зурхай
2015/01/31
Хонь:
Сарын эхнээс 20-нийг хүртэл танийг ивээгч сугар болон далай ван гарагийн нөлөөгөөр та хайр дурлал болон санхүүгийн тал дээр их одтой байх төлөвтэй байна. Зүүдэлсэн зүүдээ тэмдэглэж аваарай, биелэх магадлал өндөр байна. Хэрвээ таньд санхүүгийн зөвлөгөө, шийдэх асуудал эргэлзээ байгаа бол энэ сардаа багтаад зөвлөгөө авахад үр өгөөжтэй байх болно. Хайр дурлалын хувьд чухал шийдвэр гаргах бололтой. Ялангуяа сарын дунд хэсгийн сүүлээр хайр дурлал таныг өөрөө олоод ирэх вий. Ямартай ч энэ сард танийг романтик болзоо учрал хүлээж байгаа. Та энэ сард хайр дурлал, мөнгийг соронзон адил татах аж. Төлөвлөөгүй гэнэтийн ажилд яаран явахаас болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
Сарын хамгийн сайн өдрүүд : 3, 4, 13, 14, 21, 22
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 1, 8, 9, 15, 16, 27, 28
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 8, 9, 10, 11, 20, 21
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 2, 3, 4, 10, 11, 13, 14, 20, 21, 22, 23, 24
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 3, 13, 15, 16, 21
Үхэр:
6-7 сарын өмнө эхэлсэн ажлаа одоо дуусгаж болох таатай үе ирж байна. Энэ сард таны хүч чадал ихээхэн нэмэгдэнэ. Бие даасан байдал нэмэгдэж бүхий л зүйл таны гарт байх болно. Бүх зүйлс тааламжтай байх бөгөөд энэ байдал энэ дараагийн сард ч үргэлжилнэ. Өөртөө чухалд тооцогддог зүйлсээ үргэлж нэгт тавьж орхигдуулахгүй байх хэрэгтэй шүү. Та хоёр, гуравдугаар сард л энэ жил ажиллах карьерийнхээ үндсийг тавих учраас анхааралтай, чармайлттай ажиллавал энэ жил амжилттай байх болно. Энэ сарын 18-наас хойш энерги эрч хүчээ алдах, эрүүл мэндийн байдал бага зэрэг тавгүйтэхээс сэргийлж сайн амрах нь зүйтэй. Санхүүгийн хувьд юунд ч санаа зовохгүй тайван байна. Энэ сард та бүхнийг гартаа авч, хяналтандаа байлган байгаа бүх зүйлсээ хэрхэн сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь хайр дурлал, эрүүл мэнд, санхүүгийн байдал гэр бүл, ажил карьер гээд бүх зүйлд хамааралтай.
Сарын хамгийн сайн өдрүүд : 8, 9, 17, 18, 25, 26
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 5, 6, 7, 13, 14, 19, 20
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 3, 4, 10, 11, 13, 14, 20, 21, 22
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 3, 4, 13, 14, 17, 18, 27, 28
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 1, 10, 19, 20
Ихэр:
Хэний ч хүч туслалцаанд найдалгүйгээр бүхнийг зөвхөн өөрийнхөө чадвараар гүйцэтгэх сар иржээ. Анхаарлаа хандуулж сэтгэлээ зориулж хийсэн бүх зүйлийнхээ шагналыг хүртэнэ. Энэ сард тушаал дэвшиж магадгүй. Хангалттай сайн амарч байхгүй бол хэт их ажлын ачаалал, амралтгүй байдлаас болж стрессдэх, цаашлаад гэр бүл хамт ажиллагсадтайгаа муудалцах төлөвтэй байна. Санхүүгийн хувьд сэтгэл зовоох асуудлууд тулгарах учир сарын эхнээс мөнгөө зөв зарцуулж, дэмий зүйлд үрэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын асуудалд ганц бие ихрүүд анхаарал нэг их хандуулахгүй байвал дээр. Учир нь таныг ивээгч хайр дурлалын Бархасбадь гарагийн нөлөө холуур өнгөрч байгаа. Харин хостой ихрүүд энэ сард харилцаагаа улам бэхжүүлж, харилцаагаа сайжруулах алхмуудыг хийх нь хамгийн чухал.
Сарын хамгийн сайн өдрүүд : 8, 9, 17, 18, 25, 26
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 5, 6, 7, 13, 14, 19, 20
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 3, 4, 10, 11, 13, 14, 20, 21, 22
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 3, 4, 13, 14, 17, 18, 27, 28
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 1, 10, 19, 20
Мэлхий:
Энэ сард санхүүгийн олон асуудлууд ундарч мэдэх учраас төлөвлөгөөтэй байсан нь дээр. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй учраас мөнгө зарцуулалт дээрээ анхаарал хандуулахад л болно. Бизнесийн салбарт ажилладаг эсвэлчухал ажил төлөвлөсөн бол энэ сард төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Санхүүгийн зээл авах гэж байгаа бол хурдан бүтнэ. Мөн танд хөрөнгө оруулах хүн гарч ирж болзошгүй. Гэхдээ энэ асуудал дээр тун болгоомжтой няхуур хандах хэрэгтэй шүү. Өөрийн хүсэл мөрөөдөлд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Хийхээр төлөвлөж байсан ажлуудаа эргэн хар. Мэлхийнүүд зөн билиг ихтэй учраас зөн совиндоо анхаарлаа хандуул. Таны бодол, зөн биелэх магадлал өндөр учраас дотоод ертөнцөө сайтар сонс. Хайр дурлалын тал дээр хоёрдугаар сарын 18-наас хойш аз жаргалд умбана.
Сарын хамгийн сайн өдрүүд : 1, 10, 11, 19, 20, 27, 28
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 8, 9, 15, 16, 21, 22
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 3, 10, 11, 13, 15, 16, 20, 21
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 8, 9, 13, 14, 17, 18, 21, 22, 27, 28
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 1, 2, 10, 11, 20, 21, 22
Арслан:
Энэ сард нэн түрүүнд эрүүл мэнддээ маш их анхаарал хандуулах нь зүйтэй шүү. Бусдыг нь дараа нь тавихгүй бол энэ сард эрүүл мэнд муудах магадлал өндөр байна. Одоо хийж байгаа ажилдаа анхаарвал амжилт ойрхон байна. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч хэн нэгэнд мөнгө зээлэхдээ маш сайн бодох хэрэгтэй шүү. Даргынхаа итгэлийг олж авах бололтой. Ажил бизнес урагштай явж, мөнгө олох шинэ гарц бий болно. Энэ сард та ерөнхийдөө оргил нь байна. Сарын сүүлээр гэнэтийн учрал тохиох бөгөөд энэ нь 23-27-нд тохиох магадлалтай. Хэрэв та сурдаг бол таны оюун ухаан энэ сард хамгийн сэргэг, хурц байгаа тул хичээлдээ шамдвал үр дүн нь гарах болно.
Сарын хамгийн сайн өдрүүд : 3, 4, 13, 14, 21, 22
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 10, 11, 17, 18, 23, 24
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 3, 4, 10, 11, 13, 14, 17, 18, 20, 21, 22
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 17, 18, 21, 22, 25, 26
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 1, 2, 10, 11, 20, 21, 23, 24
Охин:
Эрүүл мэнд тань энэ сард аль сартай харьцуулашгүй хурц сайн байна. Олон нийттэй харилцах, нийгмийн ажилд идэвхтэй оролцох бололтой. Энэ нь та энэ сард олон үдэшлэгт оролцох, романтик болзоонд явах, найз нөхөдтэйгээ уулзахыг хэлж байгаа юм. Энэ бүгдээс та дараа дараагийнхаа сарын ажлын шинэ санаа, эрч хүчийг олж авах учраас зугатаагаад нэг их хэрэггүй. Харин хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Таны ордыг ивээгч Буд гараг байрлалдаа орж байгаа учраас энэ л үед та гэр бүл, үр хүүхэддээ маш их анхаарал хандуулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрй. Ингэснээр бүтэн жилийн туршид энэ эрчээрээ байх нөхцлийг бүрдүүлнэ. Санхүүгийн хувьд та өмнөх саруудаасаа их зарлага гаргах бололтой. Арилжаа наймааны хэргээс болж хүнтэй маргалдахаас зайлсхий.
Сарын хамгийн сайн өдрүүд : 5, 6, 7, 15, 16, 23, 24
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 13, 14, 19, 20, 25, 26
Хайр дурлалд одтой байх өдрүүд : 1, 2, 10, 11, 19, 20, 21
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 2, 3, 4, 8, 9, 10, 11, 13, 14, 20, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 8, 9, 17, 18, 25, 26
Жинлүүр:
Бизнесийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах зэрэгт маш ивээлтэй сар байх болно. Энэ сард хийхээр төлөвлөсөн ажлын чинь 80-90 хувь нь биелнэ. Ерөнхийдөө их азтай, баяр баясгалангаар дүүрэн сар болж өнгөрөх бөгөөд эрч хүч, эерэг хандлага, шинэ боломжуудаар дүүрэн байна. Ажлын шинэ санал ирж болзошгүй. Харин ажил хайж байгаа хүмүүст гайхалтай ажлын санал ирж, цоо шинэ боломжийг өөрт чинь өгөх бололтой. Хайр дурлалын хувьд энэ сар азтай байх болно. Тогтвортой, үнэ цэнэтэй харилцааг бий болгож чадна.
Сарын хамгийн сайн өдрүүд: 8, 9, 17, 18, 25, 26
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 1, 15, 16, 21, 22, 27, 28
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 10, 11, 20, 21, 22
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 5, 6, 7, 10, 11, 13, 14, 15, 16, 21, 22, 23, 24
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд: 1, 8, 9, 17, 18, 27, 28
Хилэнц:
Энэ сарын 18 хүртэл санхүүгийн байдал тогворгүй байх болно. Та хийж байгаа ажлаа үнэлүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай тулгарах нь. Хэрэвээ та үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил эрхэлдэг бол энэ сард амжилттай ажиллана. Эрүүл мэндийн хувьд сул байж бөөр өвдөх магадлалтайг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын хувьд ганц бие хилэнцүүдийг гайхалтай, ид шидийн гэмээр учралууд хүлээж байна. Магадгүй та энэ сард хайр дурлалын шинэ харилцаа эхлүүлбэл энэ нь маш бат бөх байх бололтой. Харин хостой хилэнцүүд хайрттайгаа зөрчилдөж магадгүй. Ойлголцолд хүрч чадахгүй байлаа ч аль болох ойрхон байж биеийн хэлээр харилцахыг хичээгээрэй.
Сарын хамгийн сайн өдрүүд: 1, 10, 11, 19, 20, 27, 28
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 3, 4, 17, 18, 23, 24
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 10, 11, 20, 21, 23, 24
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 13, 14, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд: 3, 4, 8, 9, 17, 18, 27, 28
Нум:
Өнгөрсөн хугацаанд шийдвэрлэж чадаагүй асуудлуудаа шийдвэрлэх алтан боломж ирж байна. Энэ нь хайр дурлал, мөнгө санхүү, ажил гээд бүх л салбарт хамааралтай. Энэ сард та хэр шаргуу ажиллахаас шалтгаалж санхүү төдий чинээ тогтвортой байна. Гэр бүлд санхүүгийн асуудал тулгарснаас болж маргаан үүсч магадгүй. Ямар ч тохиолдолд та энэ бүхнээс гарах гарц нь байх болно гэдгийг санаарай. Элдэв асуудал тулгарч байсан ч та эрүүл мэндээ мартаж болохгүй. Аль болох сайн унтаж амарч байхгүй бол ядаргаа, стрессд орож магадгүй. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд маш тайван байх хэрэгтэй шүү.
Сарын хамгийн сайн өдрүүд: 3, 4, 13, 14, 21, 22
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 5, 6, 7, 19, 20, 25, 26
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 8, 9, 10, 11, 17, 18, 20, 21, 25, 26
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 13, 14, 15, 16, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд: 5, 6, 7, 8, 9, 17, 18, 25, 26
Матар:
Хэрэвээ та борлуулалт, сурталчилгаа, маркетингийн салбарт ажилладаг бол одоо л таны эрин үе эхэлж байна гэж бодож болно. Матрын орны ивээгч Дэлхий ван гарагийн нөлөө эрчимжиж эхэлснээр та ажил, болон хичээл сурлагадаа мэдэгдэхүйц амжилт гаргаж эхэлнэ. Хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан санаагаа одоо хэрэгжүүлж эхэлбэл эргээд их хөрөнгө олох болно. Сарын эхний хагаст хайр дурлалын харилцаа нэн таарамжтай байна. Энэ үед таны эсрэг хүйстнээ татах чадамж туйлын өндөр байна. Энэ сард та шаргуу ажиллаж чадвал хийхээр төлөвлөсөн ажлынхаа 90 хувийг гүйцэлдүүлэх бүрэн боломжтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.
Сарын хамгийн сайн өдрүүд: 5, 6, 7, 15, 16, 23, 24
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 1, 8, 9, 21, 22, 27, 28
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 8, 9, 10, 11, 17, 18, 20, 21, 27, 28
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 3, 4, 13, 14, 17, 18, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 1, 2, 8, 9, 10, 11, 20, 21
Хумх:
Сарын эхний 10 хоногт санхүүгийн асуудал таны толгойг өвтгөж магадгүй. Гэхдээ сарын дундуур асуудлууд бүрэн цэгцэрч танд ямар нэг салбараас орлого орж ирж магадгүй. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол сарын сүүлээр үзэглэсэн нь дээр. Хайр дурлалын харилцаа тогтвортой өрнөнө. Гэнэтийн бэлэг хайртаасаа авна. Санхүүгийн тайлан тооцооны ажил эрхэлдэг хумхууд ажилдаа няхуур хандахыг гараг эрхэс сануулж байна. Харин эрүүл мэндийн байдал тогтворгүйтэж, биеийн эсэргүүцэл сулрах магадлалтай байна. Жилийн эхээр эрүүл мэнддээ анхаарахгүй бол бүтэн жил энэ байдлаасаа салахгүй тул оны эхний гурван сард эрүүл мэндээ бодоорой.
Сарын хамгийн сайн өдрүүд: 8, 9, 17, 18, 25, 26
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 3, 4, 10, 11, 23, 24
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 3, 4, 8, 9, 10, 11, 17, 18, 20, 21, 27, 28
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 3, 4, 10, 13, 14, 19, 20, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 5, 6, 7, 10, 11, 15, 16, 23, 24
Загас:
Сарын эхээр эрч хүч суларч хийж байгаа зүйлд үр дүн гарахгүй мэт санагдана. Гэсэн ч бууж өгч болохгүй шүү. Бархасбадь гараг таны ордод нөлөөлж эхэлмэгц буюу сарын хоёр дахь хагасаас бүх зүйл эргээд жигдрэх болно. Даргатайгаа уулзвал ажлын төлөвлөгөө, тулгарч байгаа асуудал бүгдийг зоригтой хэлээрэй. Энэ нь таныг энэ жил хэрхэн ажиллах вэ гэдгийн суурь болж өгнө. Эрүүл мэндийн хувьд сайн, бие сэтгэл маш тайван байна. Ажил хийх чадамж энэ сард бусад саруудынхаас илүү өндөр байна. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэнэ. Таны анхаарлыг татаж байгаа шинэ бизнес байгаа бол одоо эхлүүлэх эсвэл хийж байгаа ажилдаа тусгахыг хүссэн санаа зэргээ одоо хэрэгжүүлж эхэлбэл үр дүнтэй. Хайр дурлалын тал дээр хайрттайгаа өмнө нь маргалдаж байсан асуудал сэдэрч магадгүй тул харилцаагаа бэхжүүлэх алхамыг хийгээрэй.
Сарын хамгийн сайн өдрүүд: 1, 10, 11, 19, 20, 27, 28
Бэрхшээл тулгарч болох өдрүүд: 5, 6, 7, 13, 14, 25, 26
Хайр дурлалд одтой байх өдрүүд: 1, 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 17, 18, 20, 21, 25, 26
Санхүүгийн хувьд тааламжтай өдрүүд: 1, 2, 3, 4, 10, 11, 13, 14, 20, 21, 22
Ажил карьерийн хувьд одтой байх өдрүүд : 3, 4, 13, 14, 21, 22
fyfds · 2015/02/02
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮