Монгол улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Сурагчийн үнэмлэхийг хоёр дахин хямд буюу 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гаргажээ. Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132,000 хүүхдэд олгосон аж.

Цахим үнэмлэх нь сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа юм.

Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой гэдгийг онцоллоо. Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт сурагчдад мэдээлэл хүргэн ажиллах ажээ.