Одонгийн мөнгийг олгоно
2015/02/13
Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ.
Тэгвэл энэ жил цагаан сарын өмнө буюу ирэх даваа гаригт олгохоор болсон байна. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн Алдарт эх одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлжээ. Харин бичилт хийлгээгүй эхчүүдэд мөнгийг олгохгүй гэлээ.