МҮХАҮТ-аас шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа
2013/01/18
Улс орны хөгжлийг тодорхойлж байдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн шилдгүүдийг тодруулдаг “Entrepreneur – 2012” ёслолын ажиллагааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгууллаа. 16 дахь жилдээ болж буй энэ ёслолын ажиллагаа нь салбар салбарын бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн урамшуулах, дэмжиж урам хайрлах, олон нийтийн хүртээл болгон сурталчилах зорилготой юм. Ингэж шалгаруулахдаа Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг тодруулдаг уламжлалтай. Үүнд компанийн нийгмийн хариуцлага, шинэ санаачлага, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн, олон ажлын баяр бий болгосон гэх зэрэг олон шалгуур ордог байна. Энэ жил нийт 200 гаруй байгууллага өрсөлдөж 34 номинацид 60 гаруй байгууллага шалгарлаа. Эдгээр байгууллага болон бизнес эрхлэгчид нь өөрийн салбартаа гаргасан амжилтаараа оны онцлох аж ахуйн нэгж, оны онцлох ENTREPRENEUR-ууд болж байгаа юм.“ENTREPRENEUR–2012” шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд болж дараах байгууллагууд шалгарлаа. Онцлох аж ахуйн нэгжийн Гранпри шагналыг “Номин Холдинг” ХХК авсан бол “Алтан Дорнод Монол”, “Энержи Ресурс”, “Таван толгой транс” зэрэг уул уурхайн чиглэлийн компаниуд 2012 оны шилдэг онцлох аж ахуйн нэгжид багтсан байна.
Шалгарсан аж ахуйн нэгжүүд:
1. ГРАНПРИ-Номин холдинг ХХК
2. Өгөөж чихэр боов ХХК
3. Бишрэлт холдинг ХХК
4. ТЭСО ХХК
5. Ханбогд кашемир ХХК
6. Алтан Дорнод Монгол ХХК
7. Монос групп
8. Энержи ресурс ХХК
9. Голомт банк
10. Таван толгой транс ХХК
ipkhmo · 2013/04/13
F9C14L bandxrswiyhl
Nadire · 2013/04/11
As Chlaire Sheen says, this article is WINNING!