Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд өчигдөр зохион байгуулагдаж өндөрлөв. “Болор цом-32” наадмын хоёрдугаар шатанд  нийт 34 яруу найрагч шалгаран үлдсэнээс, яруу найрагч Б.Мягмаржав тэргүүн байр эзэлж “Болор цом”-ын эзэн болсон байна. 

Харин дэд байрт “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц. Эрдэнэбаатар, гутгаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нар  тус тус шалгарчээ.

Энэ жилийн “Болор цом” наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч Ц.Буянзаяа, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал нар ажиллажээ.
 

Б.Боргил