ам.долларын ханш огцом нэмэгдэж 1980₮ хүрлээ
2015/02/22
Монгол улсын эдийн засагт нүүрлэсэн хямрал гүнзгийрсэн. Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн хоёр жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Улсын төсөв гэдэг маань тухайн улсын хуульчилж баталсан эдийн засгийн бодлого гэдэг.
Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдэж, татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байдаг хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэвч энэ нь манайд эсрэгээрээ хэрэгжив. ДНБ-ий өсөлт өнгөрсөн хугацаанд улирал, жил дараалан буурсан. 2011 онд 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,9% болж буурах төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд хуучин засгийн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төсвийн мөнгийг хувийн хэдэн компаниуд хувааж аваад дууссан гэхэд болно. 2012 оноос Засгийн газар Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт 3 их наяд гаруй цаасан мөнгө үйлдвэрлэн, арилжааны банкуудаар дамжуулан зээл болгож тараасан. 2013 онд 6 их наяд 630 тэрбум төгрөгийн, 2014 онд 7 их наяд 294 тэрбум төгрөгийн төсөв баталсан нь 2011 оныхоос 1,3- 1,6 дахин их юм. Энэхүү төсвөөс гадна Чингис бондын 1,5 тэрбум ам доллар, Самуурай бондын 290 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая ам доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан 280 сая ам долларын зээл зэрэг Улсын нэгдсэн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг төсвөөс гадуур зарцуулсан гэдэг нь өдгөө эл болов.
Зочин · 2015/02/23
монголбанкны үе үеийн ерөнхийлөгч нар энхбаярын хүмүүс байсан. чулуунбат байна. мөн пүрэвдорж байна. одоо хүү нь дэд ерөнхийлөгч. санхүүгийн зах зээл хэний гарт байна вэ. энхбаярын хэлсэн өшөө авалтыг ард түмнээсээ аваад байгаан биш байгаа гэдэг бодол төрөх боллоо. энэхүү доларын ханшийн хөөсийг дэмжээд байгаа хүмүүсийн гарт ихээхэн хэмжээний до********ын хадгаламж, санхүүгийн зах зээл байгаа. ард олон хохирч байхад ард нь хөлжигсөд байгаа нь эргэлзээгүй. шөхтгазар хэрвээ үнэнийг олдог бол энийг судлаасай. сэтгүүлчид болон бусад холбогдох албаныхан нь.
өндөр болгох нууц · 2015/02/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Батүү · 2015/02/23
Монгол банкны ********** Золжаргал гэж нэг бага гар монголын эдийн засгаар тогллож ард түмэнд мөн их гай тарьлаа даа *****************аасай