Тавантолгой төсөлтэй холбогдсон хэлэлцээ Сар шинийн баяраас өмнө дуусна гэж байсан ч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Гэхдээ Тавантолгойгоос гашуун сухайт хүртэл төмөр замын суурь дэд бүтцийн өмчлөлийг хэрхэн зохицуулах асуудал маргаан дагуулж байна.

 

Таван толгойгоос гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг өөрийн хөрөнгө оруулалтаар өмчилж ашиглаад 30 жилийн дараа төр 51-н хувийг төрд үнэ төлбөргүй хүлээлгэж өгнө гэж нэг хэсэг нь үзээд байгаа. Мөн эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой дэд бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд шийдэх ёстой гэсэн байр суурь гараад байгаа юм аа.

 

Үүнээс гадна тавантолгойн тендерт шалгараад байгаа Энержи ресорт компанийн толгой болох ММС Монголын компани уу. Эсхүл гадаадынх уу гэдэгт талууд маргалдаж эхэлсэн. Хонконгийн хөрөнгийн биржээс гаргасан мэдээллээр ММС компани нь Монголоос MSS компани 43,7 хувь, худалдаа хөгжлийн банк 5,5 хувь, Шунхлай групп 4,9 хувь, Петровис 3,6 хувь эзэмшдэг юм байна. Хэрвээ гаднын томоохон компани дээрх хувьцааг худалдаж авбал MMC-д эзлэх эзлэх компаниудын өмчлөл 51 хувиас буух магадлалтай гэж үзэх хүмүүс цөөнгүй гарсан.

 

Ямартай ч төсөл амжилттай хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын Засгийн Газар анхнаас нь татвар төлөх хураамжаар ашгаа хүртэж эхлэх бөгөөд хөрөнгө оруулагчийн хувьд нэлээд хугацаанд алдагдал үүрч аажимдаа гаргасан хөрөнгө өө эргүүлж авах боломжтой юм. Графикаас харахад коксжих нүүрсний борлуулалтын үнийг нэг тонн тутамд 80-н Америк доллар гэж тооцвол засгийн газарт ноогдох орлого өссөн дүнгээрээ 2016 оноос эхлэн 2044 он гэхэд дөрвөн сая гаруй америк долларт хүрнэ. Харин Эрдэнэс Таван толгойд ноогдох орлого нь өссөн үр дүнгээрээ 2018 оны дундаас 2044-н он хүртэл Хоёр сая америк долларт хүрнэ зэргээр төсөөлж байгаа юм байна.

 

Г.Мягмарсүх