Борис Немцовыг гудамжинд буудан амийг нь хөнөөжээ
2015/02/27
2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Оросын улстөрч, сөрөг хүчний удирдагч Борис Немцов бусдын гарт амиа алджээ. Тэрээр Улаан талбайн орчим эмэгтэй хамтрагчийнхаа хамт алхаж явсан бөгөөд энэ үед цагаан автомашинтай этгээдүүд гал нээсэн байна. Талийгаачийн биед дөрвөн сум туссан бөгөөд зүрхэн тус газар оносон сум нь үхлийн шалтгаан байсан гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна.
Алуурчид тэдэн рүү 7-8 удаа буудсан бөгөөд талийгаачтай хамт явж байсан эмэгтэй хэн болохыг одоогоор тогтоогоогүй байна.
Хэдийгээр алуурчид хэргийн газрыг орхин зугтсан ч энэ хэрэгт сэжиглэн зургаан хүнийг шалгаж байгаа юм байна.
1959 онд Краснодарск мужын Сочи хотод төрсөн. Горьковскийн Улсын Их сургуулийг радиофизикч мэргэжлээр төгссөн бөгөөд 1990 онд РСФСР-ийн ардын депутат, дээд зөвлөлийн гишүүн, 1995 онд Нижегород мужын губернатор, Елциний засгийн газрын үед Түлш цахилгааны Сайдаар ажиллаж байжээ. 2004 оноос Чөлөөт сонголт байгууллагыг байгуулан ажиллаж байна.
А.Баярмаа