“Hot spot” хамтлагийн ахлагч Н.Наранбаатар буюу Наагий хамтлагийн уран бүтээлээс гадна Улсын филармонийн гоцлол дуучин, дуу бичлэгийн “N-11” студийн захирал гээд олон ажил амжуулж буй авьяаслаг, шаргуу залуусын нэг билээ.

Тэрээр өнгөрсөн онд Тусгаар тогтнолын ордонд “Strangers in the night” жааз тоглолтоо тавьсан билээ. Жааз хөгжмийн тансаг, чамин аялгуу бүхий Майкл Бубле зэрэг уран бүтээлчдийн дууг гайхалтайгаар амилуулан жааз үдэшийг бий болгосон тэрбээр энэ сарын 13, 14-нд   жааз дуучин Ц.Хулантай хамтран Улсын филармонийн танхимд дахин тоглох гэж байна.

Энэ тоглолтоор дуучин Ц.Хулан шинэ уран бүтээлээ хүргэхээс гадна дуучин Н.Наранбаатартай “What a wonderful world” зэрэг бүтээлээс эгшиглүүлэх юм.

С.Отгон