Өнөөдрөөс тэтгэврийн нэмэгдлийг олгоно
2015/03/01
Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон билээ.
Нийгмийн даатгалын байгууллага дүүрэг, аймаг, нийслэл, сумын хэмжээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа аж. 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон. Түүнчлэн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийг 172,200 төгрөгөөс 195 мянган төгрөг болгосон байна.
Ахмадууд өнөөдрөөс гуравдугаар сарын тэтгэврээ авахдаа хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж авах юм.
Зочин · 2015/03/20
tetgeber nemsen dur esgeh yumdaa huurhii Heden ahmaduudaa huuhed shig
huuraad l bh yum