Германы гэрэл зурагчин Свен Зеллнер орчин үеийн MONGOLIAN DISCO гэрэл зургийн үзэсгэлэнгээ нэгдүгээр сарын 8-29-нийг хүртэл Нью-Йорк хотод гаргажээ. Түүний Германы www.spiegel.de сайтад өгсөн ярилцлага 2015 02.28-нд нийтлэгджээ. “Гэрэл зураг” фейжид түүний ярилцлагыг орчуулан тавьсныг хамтдаа сонирхоё.www.facebook.com/unretouched

 

SPIEGEL ONLINE: Ноён Зеллнер та Монголын хаанаас баян хүн олсон юм бэ?
Зеллнер: 
Улаанбаатараас. Сүүлийн жилүүдэд Монголын нийслэл Улаанбаатар маш их өөрчлөгдсөн. Замын түгжрэл ч өссөн. Гэвч зөвхөн машин хөлөглөх хүний тоо бус үнэтэй машинтангууд ихэссэн. Хаа сайгүй тэнгэр баганадсан барилга баригдах болов.

SPIEGEL ONLINE: Хүмүүс хөрөнгөжих болсон шалтгаан?
Зеллнер: 
90 оны эхээр Зөвлөлтүүд гарч явсны дараа Монголын Засгийн газар тусгаар тогтнож, хувьчлал явагдсан. Эрх дархтай хүмүүсийн жижиг хүрээлэл энэ бүгдийг хувааж авсан. Монголын дээд давхрагынхан уул уурхайн эрхийг атгасан ингээд л тэд баяжиж эхэлсэн. 

SPIEGEL ONLINE: Их олон хүн хурдацтай баяжсан. Тэд үүнтэй хэрхэн зохицож байх юм?
Зеллнер: 
Богино хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсч эдийн засаг нь хурдацтай өссөн. Цаг наргүй өнгөрөх капитализмын он жилүүдэд хүмүүс юу болоод өнгөрснийг ч ухаарч амждаггүй. Өмнө нь Улаанбаатарт машин бараг үзэгддэггүй байв. Гэтэл хэдхэн арван жилийн дараа замын түгжрэлтэй болсон. Энэ бол нүүдэлчин гүрний хувьд маш хурдацтай хөгжил. Ихэнх хүн асуудлыг ер мэдэхгүй байна. Тэд хуримтлал энгийн зүйл гэж үздэг. Тэд хүрэх газартаа алхаж очихоос илүү машин дотроо хоёр, гурван цаг хүлээхийг сонгодог. 

SPIEGEL ONLINE: Та хөрөнгөтөнтэй ямар замаар танилцсан бэ?
Зеллнер:
 Би мөнгөтэй хэнийг ч таньдаггүй байсан. Би гудамжинд зураг авахыг оролдох болов. Монголын Хөдөлмөрийн Сайд Монгол инженерийн бүтээсэн унаатай Засгийн газрын ордны өмнө ирлээ. Гэвч ихэнх баячууд анхааралд дургүй байдаг. Тэд өөр хоорондоо баярхахаас биш танихгүй нэгэнд үгүй.

SPIEGEL ONLINE: Та яаж холбогдож чадсан бэ?
Зеллнер:
 Би Улаанбаатарын үнэтэй клубуудын нэг Велвет Клубын тухай сонсож байлаа. Тэнд оргилуун дарс 18000 ам.долларын үнэтэй. Тэнд зураг авахыг хориглодог. Би нэг удаа оролдоод хөөгдсөн. Нэг удаа намайг нэгэн бие хамгаалагч олж уулзаад Монголд ахиж битгий ир гэж сүрдүүлсэн. 

SPIEGEL ONLINE: Клубт яаж зураг авч чадсан юм бэ?
Зеллнер:
 Велвет Клубын эздийн нэгтэй ярьж зураг авах зөвшөөрөлтэй болсон. Гэвч зочид зөвшөөрсөн үед л зураг авах эрхтэй байв. Тэгэхэд клубт олон хүн байсангүй. Монголын хэн нэг эрх мэдэлтний гомдоллосноор би камераа хураалгасан.

SPIEGEL ONLINE: Дараа нь юу болсон бэ?
Зеллнер:
 Намайг зураг авахыг оролдож байхыг нэгэн залуу харсан. Тэр надаар тохуурхан инээсэн. Тэрээр чамин хийцтэй костюм өмсөж загвар өмсөгчдөөр тойрон хүрээлүүлсэн байлаа. Мөн Монголын далбаа сийлсэн алтан цагаа бахархан харуулж байсан. Түүний цамцны ханцуй дээр нэрийг нь хатгасан байв. Бид хамтдаа “водка” уусан. Дараа нь тэр намайг өөр клуб руу авч явсан. Энэ бол түүний загвар өмсөгчдийн хамт зохион байгуулсан үдэшлэг байлаа. Тэнд зураг авахыг зөвшөөрсөн. 

SPIEGEL ONLINE: Монгол баячуудыг юу илэрхийлж байна вэ?
Зеллнер: 
Хамгийн чухал нь брэнд болон машин. Тэд Шанхай руу дэлгүүр хэсэхээр нисдэг. Нэг найз маань хэн нэгэн Солонгос руу оройн хоол идэхээр нисдэг тэргээр нисч байсан тухай ярьсан. Мөн баячууд сурдаггүй, тэд диплом худалдаж авдаг. Ихэнх нь гадаад руу баялаг хайхаар явдаг.

SPIEGEL ONLINE: Монголын ядуус яаж амьдардаг вэ?
Зеллнер: 
Хүн амын гуравны хоёр нь хот тойрсон гэр хороололд амьдарч байна. Гэр бүр зуухтай. Зуухаа нүүрсээр халаадаг. Үүний дүнд Улаанбаарын агаарын бохирдол тун өндөр. Тэндэхийн амьдрал харьцангүй ядруу. Тэнд засмал зам, усны шугам сүлжээ ч байдаггүй. Хотод орон сууцны үнэ өссөөр байгаа. Хамгийн ядуу хүмүүс нь гэр оронгүйчүүд. Тэд усны хоолойд амьдарч, хог дээрээс хоол олж иддэг.

SPIEGEL ONLINE: Яагаад усны хоолойд гэж?
Зеллнер: 
Өвлийг давах гэж. Хасах дөчин хэмийн хүйтнээс аврагдах ганц зам нь. Би гудамжны усны сувагт амьдардаг хоёр хүнтэй танилцсан. Тэд камерыг маань хараад нилээд догшин ширүүн болж, уурласан. Тэгээд би өөрийгөө танилцуулаад гар барьсан. Тэд ингэнэ гэж бодоогүй л дээ. Тэгээд л намайг тэднийг дорд үзэж байна гэх мэдрэмж нь үгүй болсон. Тэд намайг гэртээ очихыг урьсан. Бид траншей рүү орцгоосон. 

SPIEGEL ONLINE: Тэнд ямар байсан бэ?
Зеллнер: Маш харанхуй, бас дүүргийг дулаацуулах шугам урсаж байгаа учир их халуун байсан. Энэ тэндгүй муудсан гудас хөглөрч, түлэгдсэн гудаснуудыг хана налуулан тавьсан байв. Хана нь хар өнгөтэй. Унтлагын хэсгээс холхон байх булан бол бие засах газар. Тэдний нэг нь ажилгүй болоод их удсан гэсэн. Өмнө нь тэр таэквондогийн аврага байжээ. Түүнийг ийм болгосонд тэр бухимдаж, өдөржин юу хийхээ мэдэхгүй хэсэг галзуурах дөхсөн гэж ярьсан. Одоо тэр хог түүдэг, галзуурчихгүйн тулд шүү дээ.

Ингээд түүний гэрэл зургаас сонирхуулъя.