“Сити” дээд сургуулийн оюутнууд цусаа хандивлалаа
2015/03/01
"Сити" дээд сургуулийн оюутнууд өнөөдөр сургуулийнхаа номын санд сайн дураараа цусаа өглөө. Тус сургуульд дээр сургууль дээр цус авах ажлыг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн эмч зохион байгуулсан юм.
Нийт 100 гаруй оюутнууд цусаа хандивлалаа. Нэг удаа өгсөн таны цус цус гурван хүний амийг авардаг гэдгийг та мэдэх үү.
Хүнээс нэг удаа цус авахдаа 350-400 грам цус авдаг юм байна. Энэ цусаар бэртэж гэмтсэн, цус яаралтай хэрэгтэй байгаа гурван хүнд ашиглаж амийг нь аврах боломжтой. Эрэгтэй хүн цусаа бэлэглэсний дараа хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.