Мөнхсайханы Ану зургаан настай.

Тэрээр “Бяцхан мисс -2013” тэмцээнд үе тэнгийн олон звьяаслаг охидын дундаас шалгарч “Бяцхан мисс-Алтан медаль”, Хүүхдийн төлөө газрын “Алтан” медапиар энгэрээ мялаасан юм.

Түүнтэй тэмцээнийх нь сониноос хуваалцлаа.

Бяцхан охины хобби зураг зурах, дуртай хоол тахианы мөч, мөрөөдөл Бизнесийн дарга болох ажээ.

-Бяцхан миссдээ баяр хүргэе. Тэмцээндээ хэдий хугацаанд бэлтгэв?
-Би 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тэмцээндээ оролцохоор бэлтгэгдэж яваад дөрөвдүгээр сард эхний шалгаруулалт болсон юм. Эндээс хоёрдугаар шатандаа 200 гаруй хүүхэд оролцоод 48 хүүхэд тэнцэж эцсийн шалгаруулалтандаа орсон.

Энэ шалгаруулалтандаа тавдугаар сарын 18-нд оролцож түрүүлээд “Бяцхан мисс-Алтан медаль”, Хүүхдийн төлөө газрын “Алтан” медалиар шагнагдсандаа маш их баяртай байна.

-Багаасаа л дуулж бүжиглэсэн үү. Өмнө нь ямар тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлж байв?
-Миний хувьд Эрдэнэцэцэг багшийнхаа ангид орсноос хойш цэцэрлэгээс зохиогдсон бүхий л уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Багш маань ч их зүйл зааж сургадаг

-Хэр сандарсан бол?
-Огт сандраагүй. Харьцангуй тайван байсан. Тэмцээндээ дөрвөн платье, хоёр монгол ардын бүжгийн хувцас хийлгэсэн.

-Тэмцээндээ ямар үзүүлбэрүүдийг үзүүлсэн бэ?
-Монгол ардын бүжиг, “Ачийг ачаар хариулна” дуу, монгол ардын ёс заншлыг харуулсан жүжигчилсэн тоглолт зэргийг үзүүлсэн.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Багадаа Хаан банкны захирап болно гэж боддог байсан. Харин одоо бизнесийн дарга болно гэж бодож байгаа.

-Хүүхдийн баяраар аав ээж нь яаж баярлуулахаар төлөвлөж байгаа бол?
-Хүүхдийн паркад дараалал ихтэй байх учраас ээж маань кино бас хүүхдийн тоглолт үзүүлнэ гэсэн.

-Та айлын ганц охин. Аав ээждээ хэр эрхэлдэг вэ?
-Үгүй. Би багаасаа биеэ даасан.

 Д.Нэргүй