“247 градус” киноны нээлт хойшлогдлоо
2015/03/03
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох "247 Градус" Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.
Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тоглосон байна.