29751 иргэнд ипотекийн зээл олгоно
2015/03/04
Орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 820.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 18646 зээлдэгчийн нийт 548.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.69 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 29751 иргэнд 1679.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !