Саяд нэг тохиолдох таван ихэр Чехэд төрөх гэж байна
2013/05/31
Энэ оны гуравдугаар сард Прага хотын Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмч нар 23 настай Александра Киноваг дөрвөн ихэр хүүхэд тээж байгаа тухай дуулгасан байна. Харин энэ сард Кинова эмнэлэгт дахин үзүүлэхэд тав дахь ихэр байгааг тогтоожээ. Ихрүүдийн ээж Чехийн нийслэл Прага хотоос зүүн зүгт 30 км-т байдаг Милович хотод амьдардаг. Кинова улсынхаа мэдээллийн “Деник” сайтад өгсөн ярилцлагадаа “Би үнэхээр аз жаргалтай байна. Тэдний миний амьдралд маш их өөрчлөлт авчирна” гэв.
Эмч нар Киновагийн ихрүүдийн хүйсийг бүрэн тодорхойлоогүй байна. Гэхдээ хоёр хүү, нэг охин болох нь тодорхой болжээ. Ирэх ням гаригт таван ихэр хүүхдийг төрүүлэхээр болсон гэж орон нутгийн хэвлэлд бичжээ. Эмч нарын ярьснаар таван ихэр саяд нэг удаа тохиолддог гэнэ.
Чехийн нэгэн бүсгүй удахгүй таван ихэр хүүхэд төрүүлэх гэж байна. Тус улсын хэвлэлүүд энэ тухай мэдээлсэн бөгөөд улс даяар түүнийг эсэн мэнд амаржихыг хүлээж сууна.
modular homes N · 2013/06/05
3JQQ3m Hey, thanks f the article post.Much thanks again. Fantastic.
Зочин · 2013/06/04
huurhun yum neg musun ingeed huuhed gargah yumsan amjilt
Зочин · 2013/06/03
Өчигдөр төрчихсөн 1 охин,4хүү төрсөндөө.Хамгийн жижиг нь 1050 грам бсан
tuul · 2013/06/01
taalagdaj bn medee medeelluud