Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Олон сая эмэгтэйчүүд энэ өдөр хэн нэгнээс бэлэг авч барялаж байгаа. Гэвч мөн л олон сая эмэгтэй бусдад хүчирхийлүүлж, амьдаараа тарчилж байна. Энэтхэгийн ард түмэн эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд хүний аминд хүрсэн аймшигт хэрэг хүртэл гарлаа. Тус улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал бослого гаргах хүртлээ доройтсон байгааг www.24tsag.mn хүргэж байна.

Уурлаж бухимдсан олон мянган энэтхэгчүүд баасан гарагт Димапур хотын шорон луу дайран орсон хэрэг гарчээ. Тэд хүчингийн хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байсан эрэгтэйг олохоор шоронд нэвтэрсэн аж. Цугласан олон эрэгтэйг гудамжинд гарган ирж олны өмнө нүцгэлээд хайр найргүй зодож эхэлсэн байна. Цагдаа нар хэрэг явдал өрнөж байсан газарт ирэхэд 35 настай сэжигтэн эрэгтэйн биеийн байдал маш хүнд нөхцөлд байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсний дараа шарх, гэмтлээ даалгүй амиа алдсан байна. 

Хүний аминд хүрсэн олон энэхүү хэргийг өөрсдийнхөө гараар шударга ёсыг сахиулж байна хэмээн үзэж байгаа юм. Учир нь охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал Энэтхэгт асар их байгааг олон мянган хүн ийнхүү эмэргүүцэж байгаа аж. Хохирогчдын дунд бага насны охид ихээхэн байгаа нь эцэг эхчүүдийн элгийг эмтэлж байна хэмээн жагсагчид ярьжээ. Эрх баригчид энэ асуудалд олигтой анхаарахгүй байгаа учраас бид өөрсдөө гараа цуслан байж тэмцэж байна хэмээн жагсагч эмэгтэй ярьсан байна. 

Хүмүүст зодуулж амиа алдсан залууг 25 настай оюутан охиныг олон удаа дараалан хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байсан юм. Машины худалддаг байсан эрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд баривчилж шалгаж байсан аж. 

Уурласан олон түүний ажлаа хийдэг байсан газруудыг ч мөн шатааж эхэлсэн байна. Тиймээс цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулах хийх ашиглаж, гал нээсэн гэлээ. Энэхүү мөргөлдөөний үеэр олон арван хүн гэмтэж бэртсэн байна. 

2012 оны 12 дугаар сард автобусанд зургаан залуу оюутан эмгэтэйг бүлэглэн хүчирхийлж, харгисаар зодож амь насыг нь хөнөөсний дараа Энэтхэгийн ард түмэн сексийн хүчирхийлэлтэй тэмцэх жагсаалыг ойр ойрхон хийх болсон юм. Зөвхөн Дели хотод л гэхэд таван минут тутамд 4-5 эмэгтэй хүчирхийлүүлдэг гэсэн судалгаа байдаг билээ. 

Д.Үжин

1
Ийм олон хүн сэжигтэн залууг хөнөөхөөр цуглажээ.

1
Хүчингийн хэрэгтнийг хувцсыг нь тайлж хаяад ингэж тарчлаасан байна. Бас зургийг нь авчээ. 

1
Түүнийг тэнхэлгүй болтол зодсоны дараа олон гудамжаар чирж явжээ.

1
Хэдий хүний эрхийн төлөө тэмцэж байгаа ч энэтхэгчүүд адгуус шиг загнаж байна уу?

1
Оюутан охиныг олон удаа хүчирхийлж тарчлаасан гэх сэжигтэн эр.

1
1