Та нар Монголд хөрөнгө оруулах гэж байгаа бол тун болгоомжтой байхад илүүдэхгүй шүү. Хулхидуулав аа.

Хуулиа зөрчдөг Монголын засгийн газрыг шийтгэж өгсөн Олон удсын арбитрын шүүхэд бид талархаж байна гэх агуулгатай Канад улсын “Хан Ресурс” компаний захирал Гранд Эдэйгийн мессеж өнөөдөр дэлхий даяар түгэж байна.

Тэрээр энэ анхааруулгаа шүүхийг шийдвэр нэгэнт гарсан хойно сая л түгээж байгаа ажээ.

Энэхүү арбитрийн шүүхийн шийдвэр нь өнөөгийн манай эрх баригчдын үнэн нүүр царайг, тэдний хэн болохыг дэлхий нийтэд шударгаар харуулж өгсөн хэрэг явдал боллоо. Гэтэл өнөө манай луйварчид маань олон жил үргэлжлэсэн Олон улсын арбитрын шүүх хурлын шийдвэрийг давж заалдана ч гэх шиг юм яриад яваа дуулдана.

“Засгийн газар арбитрийн чиглэлээр мэргэшсэн “Хоген ловеллс” гэдэг дэлхийд зартай хуулийн фермийг асар өндөр үнээр хөлслөн ажиллуулж байгаа хэмээн эрхгүй бардамнаж байсан ч ач тусыг нь үзэж чадсангүй” хэмээн Д.Идэр гэгч бичжээ. Харин тэрээр асар өндөр үнэ гэдэг нь чухам хэдэн төгрөг, доллар байсныг дурдсангүй.

Хулхидуулсан Оюу толгойдоо зөвлөгөө авахын тулд 10 сая доллар төлөвлөж байгаа юм чинь хулхидсан Хан Ресурст түүнээс нэг их дутаагаагүй байж таарна. Ингэж нүүрээ ширлэж, нүгэл хурааж  байхаар алдсан оносноо дэнслээд ахиад ийм зан гаргалгүй байгаасай. Бид ч дүүрч. Үр хүүхдүүд маань та нарын өмнөөс нүүрээ хийх газаргүй боллоо.

Г.Чугаа