“Макс трофи” буудлага спортын тэмцээн маргааш эхэлнэ
2015/03/09
Буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагддаг “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋''Макс трофи'' буудлага спортын тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар 2015 оны 3 сарын 9-13 хооронд Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдана.
Тус тэмцээнээр монголын буудлага спортын шилдэг тамирчид 8 төрөлд аваргуудаа тодруулах бөгөөд маргааш 50 метрийн эрэгтэй, 25 метрийн спорт гар бууны төрлүүдээр тэмцээн эхлэх юм байна.
Танд тэмцээний хувиарыг танилцуулъя.